Судалгааны BMI агентлагийн мэдээлснээр, Ньюкасл дахь эрчим хүчний нүүрсний үнэ 2 дугаар сарын 27-ноос 3 дугаар сарын 31-ний хооронд 23%-иар өсөж, тонн тутам нь 142 ам.долларт хүрч хаагджээ. 4 дүгээр сарын 10-ны байдлаар эрчим хүчний нүүрс 139 ам.доллар, коксжих нүүрс 235 ам.доллароор тус тус арилжаалагдаж байна. Харин 2025 оны дундаж үнийг эрчим хүчний нүүрсний хувьд 106 ам.доллар, коксжих нүүрсний хувьд 192 ам.доллар байна гэж таамаглав.
Байгалийн хийн үнэ өндөр байгаа нь Азийн гол зах зээлүүдэд хийн түлшнээс нүүрс рүү шилжих урсгалыг эрчимжүүлж, улмаар нүүрс экспортлогчдод таатай нөхцөл бүрдүүлж байна. Эрчим хүчний нүүрс нь харьцангуй бага зардлаар суурь ачааллыг хангах чадвартай тул дэлхийн эрчим хүчний үнийн хямралаас үүдэлтэй ашиг шимийг хүртэж байгааг BMI онцолжээ. Иймд тус агентлаг 2026 оны Ньюкасл дахь эрчим хүчний нүүрсний үнийн урьдчилсан таамаглалыг өмнөх 100 ам.доллароос 115 ам.доллар болгон ахиулсан байна.



