2026 оны 6 сарын 11, Пүрэв
USD3,400+0.5%
JPY22.5-0.2%
CNY470+0.3%
RUB38-0.1%
KRW2.6+0.2%
EUR3,700+0.4%
GBP4,300+0.3%
AUD2,250-0.3%
GOLD85,000MNT+1.2%
SILVER1,100MNT+0.8%
COPPER12,000MNT+0.6%
IRON850MNT-0.5%
OIL95+1.5%
GAS3.2-0.8%
USD3,400+0.5%
JPY22.5-0.2%
CNY470+0.3%
RUB38-0.1%
KRW2.6+0.2%
EUR3,700+0.4%
GBP4,300+0.3%
AUD2,250-0.3%
GOLD85,000MNT+1.2%
SILVER1,100MNT+0.8%
COPPER12,000MNT+0.6%
IRON850MNT-0.5%
OIL95+1.5%
GAS3.2-0.8%
Ачаалж байна...
Австрали улс газрын ховор элементийн салбарт Хятад улсын оролцоог хязгаарлах бодлого хэрэгжүүлж байна.
Уул уурхай

Австрали улс газрын ховор элементийн салбарт Хятад улсын оролцоог хязгаарлах бодлого хэрэгжүүлж байна.

Австралийн Засгийн газрын зүгээс үндэсний аюулгүй байдлын үүднээс газрын ховор элементийн олборлолтын "Northern Minerals" компанийг Хятадтай холбоотой хөрөнгө оруулагчдаас хамгаалахыг бодлого хэрэгжүүлж байна.

Австрали улс газрын ховор элементийн салбарт Хятад улсын оролцоог хязгаарлах бодлого хэрэгжүүлж байна.

Б.Мөнхбат

2026 оны тавдугаар сарын 18

Хуваалцах:

Энэ бодлогын дагуу Австралийн Засгийн газар тус компанийн хамгийн том хувьцаа эзэмшигчдэд (Хятад улсын бус) өөрсдийн эзэмшиж буй хувьцаагаа худалдахыг үүрэг болголоо. Энэ нь сүүлийн хоёр жилийн хугацаанд тус улсын засгийн газраас хийж буй хоёр дахь удаагийн хөндлөнгийн оролцоо юм. Сангийн яамны мэдэгдэлд дурдсанаар, 229 сая австрали доллар (163 сая ам.доллар)-ын үнэлгээ бүхий тус компанийн зургаан хувьцаа эзэмшигч ирэх Даваа гарагаас эхлэн хоёр долоо хоногийн дотор хувьцаагаа худалдах ёстой юм байна. Тэдгээр хувьцаа эзэмшигчдийн тав нь Хятад эсвэл Хонг Конгт, харин нэг нь Британийн Виржинийн арлуудад бүртгэлтэй болохыг уг мэдэгдэлд тэмдэглэжээ. Блүүмберг (Bloomberg) агентлагийн нэгтгэсэн мэдээллээс үзвэл, хувьцаагаа худалдах шаардлага тулгараад буй дээрх субьектуудын дөрөв нь тус компанийн хамгийн том хувьцаа эзэмшигчид бөгөөд үүнд ойролцоогоор 7 хувийг эзэмшдэг гол хөрөнгө оруулагч "Vastness Investment" компани багтаж байна. Түүнчлэн уг зургаан субьект нийлээд зах зээлд эргэлдэж буй нийт чөлөөт хувьцааны (outstanding float) бараг 27 хувийг эзэмшдэг байна. Энэхүү шийдвэрийн улмаас тус компанийн хувьцааны ханш өглөөний арилжаагаар 8 гаруй хувиар унасан ч, дараа нь алдагдлаа хэсэгчлэн нөхөж чаджээ."

"Энэхүү шийдвэр нь Австралийн засгийн газраас 2024 онд гаргаж байсан үүнтэй төсөөтэй алхмын үргэлжлэл бөгөөд тухайн үед таван хөрөнгө оруулагчид "Northern Minerals" компани дахь хувьцаагаа худалдахыг үүрэг болгож байсан юм. Канберра уг зааврыг зөрчсөн хэргээр Хятадын нэгэн компанийг шүүхэд өгч, өнгөрсөн жил шүүх хуралд ялалт байгуулжээ. Гэвч өнгөрсөн сард Сангийн яамнаас зарим талууд уг тушаалыг дахин зөрчсөн байж болзошгүй хэмээн санаа зовниж буйгаа илэрхийлсэн байна.

Перт хотод төвтэй тус уул уурхайн компани Даваа гарагт хийсэн мэдэгдэлдээ Сангийн яамнаас гаргасан сүүлийн үеийн шийдвэрүүдийг судалж байгаа бөгөөд дараа нь зах зээлд нэгдсэн мэдээлэл хүргэх болно гэжээ. 

Австрали, АНУ зэрэг Өрнөдийн орнууд батлан хамгаалахын салбар болон эрчим хүчний шилжилтэд нэн чухал үүрэгтэй гэгддэг стратегийн ач холбогдолтой ашигт малтмал, металлын салбар дахь Хятадын хөрөнгө оруулалтыг хязгаарлахыг эрмэлзсээр ирсэн. Бээжин газрын ховор элементийн үйлдвэрлэл, боловсруулалтад бараг монополь тогтоосон бөгөөд өнгөрсөн жилээс хойш Трампын засаг захиргаатай хийж буй худалдааны маргааны үеэр экспортын хяналтыг хөшүүрэг болгон ашиглаж байна.

"Northern Minerals" компанийн "Browns Range" төсөл хараахан хэрэгжиж эхлээгүй байгаа ч цэргийн зориулалттай болон дэвшилтэт электроникийн салбарт ашиглагддаг хүнд газрын ховор элементийн томоохон ордод тооцогддог. Баруун Австралийн Пилбара бүс нутагт байрлах уг ордыг ирээдүйд хөгжүүлэхэд зориулж АНУ болон Австралийн засгийн газраас заавал биелүүлэх үүрэг хүлээгээгүй (non-binding) дэмжлэгийн саналуудыг ирүүлээд байгаа юм байна.

Сэтгэгдэл

0 / 50
0 / 1000