2026 оны 6 сарын 11, Пүрэв
USD3,400+0.5%
JPY22.5-0.2%
CNY470+0.3%
RUB38-0.1%
KRW2.6+0.2%
EUR3,700+0.4%
GBP4,300+0.3%
AUD2,250-0.3%
GOLD85,000MNT+1.2%
SILVER1,100MNT+0.8%
COPPER12,000MNT+0.6%
IRON850MNT-0.5%
OIL95+1.5%
GAS3.2-0.8%
USD3,400+0.5%
JPY22.5-0.2%
CNY470+0.3%
RUB38-0.1%
KRW2.6+0.2%
EUR3,700+0.4%
GBP4,300+0.3%
AUD2,250-0.3%
GOLD85,000MNT+1.2%
SILVER1,100MNT+0.8%
COPPER12,000MNT+0.6%
IRON850MNT-0.5%
OIL95+1.5%
GAS3.2-0.8%
Ачаалж байна...
Дэлхийд тэргүүлж буй ТОП 10 зэсийн уурхайн нэгээр Оюу Толгой компани нэрлэгджээ.
Уул уурхай

Дэлхийд тэргүүлж буй ТОП 10 зэсийн уурхайн нэгээр Оюу Толгой компани нэрлэгджээ.

Дэлхийн зэсийн зах зээлийн хувьд 2025 он түүхэндээ хамгийн оргил өсөлттэй жилүүдийн нэг боллоо.

Дэлхийд тэргүүлж буй ТОП 10 зэсийн уурхайн нэгээр Оюу Толгой компани нэрлэгджээ.

Б.Мөнхбат

2026 оны тавдугаар сарын 14

Хуваалцах:

Аж үйлдвэрийн гол металл болох зэс өнгөрсөн жил үнэ нь 40 хувиар өссөн байна.

Энэхүү үнийн өсөлт 2026 онд ч үргэлжилсэн бөгөөд хиймэл оюун ухаантай холбоотой эрэлт огцом өснө гэсэн хүлээлт болон нийлүүлэлтийн байнгын хомсдол зэргээс шалтгаалан 1 дүгээр сард зэсийн үнэ түүхэн дээд хэмжээндээ буюу нэг тонн нь 14,500 ам.долларт хүрчээ. Харин энэ долоо хоногт зэсийн үнэ дахин шинэ дээд амжилт тогтооход ойрхон байна.

Эрчим хүчний үнийн өсөлт, дизель түлшний нийлүүлэлтийн тасалдалаас үүдэлтэй уул уурхайн зардал нэмэгдэх хандлага болон дэлхийн нийт зэсийн үйлдвэрлэлийн тавны нэгд ашиглагддаг хүхрийн хүчлийн хомсдол зэрэг нь зэсийн үнийг өсгөх дараагийн томоохон хөдөлгөгч хүчин зүйл болно гэж шинжээчид таамаглаж байна. 

Олон жилийн түүхтэй дэлхийн шилдэг 10 зэсийн уурхай нь зэсийн дэлхийн нийт олборлолтын тавны нэгээс илүү хувийг бүрдүүлдэг бөгөөд 2025 онд 4.9 сая тонн зэс олборлосон байна. Ингээд үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлж буй топ 10 зэсийн уурхайтай танилцана уу.

1.Эскондида (Escondida)BHP, Rio Tinto, Mitsubishi болон JX Advanced Metals компанийн хамтарсан үйлдвэр болох Чилийн Эскондида уурхай тэргүүн байраа хадгалж, 2025 онд 1,347.6 мянган тонн зэс үйлдвэрлэв. Эскондида нь дэлхийн хамгийн том зэсийн уурхайд тооцогдсоор ирсэн бөгөөд BHP компанийн 3 дугаар сарын 31-нийг хүртэлх есөн сарын үйл ажиллагааны тайланд олборлосон хүдэр болон баяжуулах үйлдвэрийн бүтээмж түүхэн дээд хэмжээнд хүрснийг тэмдэглэжээ.

2.Грасберг (Grasberg) Индонез улсад байрлах, Freeport-McMoRan болон тус улсын төрийн өмчит Persero компанийн хамтран эзэмшдэг, Freeport-ийн удирддаг Грасберг уурхай өнгөрсөн жилд 460.4 мянган тонн зэс үйлдвэрлэсэн байна. Тус компани Төв Папуа мужид байрлах энэхүү цогцолборыг 2028 оны эхээр бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлнэ гэж таамаглаж байна.

3.Лас Бамбас (Las Bambas) Хятадын MMG, CITIC болон Pagoda Tree Investment Company-ийн хамтран эзэмшдэг Перу улсын Лас Бамбас уурхай 2025 онд 411.3 мянган тонн зэс гаргажээ. Тус уурхай 2024 онд эсэргүүцлийн жагсаалд өртөж байсан ч жагсагчид Перугийн тээврийн гол зам дээрх бүслэлтээ цуцлахаар тохиролцсоноор 2025 оны 4 дүгээр сард үйл ажиллагаагаа сэргээсэн байна.

4.Буэнависта(Buenavista) Southern Copper компанийн Мексик дэх Буэнависта уурхай энэ жилийн чансаанд урагшилж, 409.4 мянган тонн үйлдвэрлэлээр дөрөвдүгээр байранд орлоо. АНУ-ын хилээс өмнө тийш 22 милийн зайд орших энэхүү түүхэн газарт 1899 оноос хойш зэс олборлож байна.

5.Коллахуаси (Collahuasi) Glencore, Anglo American болон Mitsui компанийн хамтарсан Чилийн Коллахуаси уурхай 404.1 мянган тонн зэс үйлдвэрлэжээ. Энэ оны 4 дүгээр сард гүйцэтгэгчид 1 тэрбум ам.долларын дэд бүтцийг сайжруулах төслийн хүрээнд далайн эргийн Пунта Патаче хотоос далайн түвшнээс дээш 4,400 гаруй метрийн өндөрт орших Ужина ордод ус хүргэх системийг барьж дуусгасан байна.

6.КГХМ (KGHM) Polska Miedz компанийн 100 хувь эзэмшдэг Польшийн KGHM уурхай 401.1 мянган тонн зэс үйлдвэрлэв. Өнгөрсөн сард тус компани Польш дахь хайлуулах үйлдвэртээ ойрхон хүдрийн нийлүүлэлтийг баталгаажуулахын тулд Европ болон Мароккогийн уурхайнуудад хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгджээ. KGHM нь мөн манай мөнгөний уурхайнуудын жагсаалтыг тэргүүлсэн байна. 

7.Серро Верде (Cerro Verde) Перу улсад байрлах, Freeport-McMoRan, Sumitomo болон Buenaventura компанийн хамтарсан Серро Верде уурхай 391.5 мянган тонн зэс үйлдвэрлэж, долдугаар байранд орлоо. Перугийн засгийн газар 1972 онд Серро Вердегийн оксидын хүдрийг анх олборлож, дэлхийн хамгийн анхны SX/EW үйлдвэрүүдийн нэгийг барьж байжээ.

8.Камоа-Какула (Kamoa-Kakula) Конго улс дахь Ivanhoe Mines, Zijin Mining, Crystal River болон тус улсын засгийн газрын хамтран эзэмшдэг Камоа-Какула цогцолбор өнгөрсөн жилийн гуравдугаар байрнаас ухарч, наймдугаар байранд орсон бөгөөд 385.8 мянган тонн зэс үйлдвэрлэв. 

9.Антамина (Antamina) Перу дахь BHP, Glencore, Teck болон Mitsubishi компанийн хамтран эзэмшдэг Антамина уурхай 368 мянган тонн зэс үйлдвэрлэж, 10 дугаар байрнаас есдүгээр байр руу урагшилжээ. Өнгөрсөн жил тус уурхайн операторууд зэсийн гарцыг 20 хувиар өснө гэж таамаглаж байв.

10.Оюу Толгой (Oyu Tolgoi) Rio Tinto болон Монгол улсын засгийн газрын хамтарсан Оюу Толгой уурхай 345.1 мянган тонн зэс үйлдвэрлэжээ. Төрийн өмчит "Эрдэнэс Монгол" ХХК-иар дамжуулан тус компнийн 34 хувийг эзэмшдэг Монгол улсын засгийн газар эзэмшдэг

Сэтгэгдэл

0 / 50
0 / 1000