Anglo American компани Даваа гарагт мэдэгдэхдээ, Канадын Тек Ресорсез (Teck Resources) компанитай хийхээр төлөвлөж буй нэгдэлээсээ өмнө бүтцээ цэгцэлж, тус салбараас гарах зорилгоор Австрали дахь металллургийн буюу коксжих нүүрсний уурхайнуудаа Их Британид төвтэй Дилмар (Dhilmar) уурхайн компанид 3.88 тэрбум хүртэлх ам.доллароор зарахаар болсноо зарлалаа.
Лондоны хөрөнгийн биржид бүртгэлтэй Англо компани дэлхийн коксжих нүүрс олборлолтын гол бүс нутаг болох Квинслэндийн Bowen Basin-д байрлах уурхайнуудаа зарж байгаа бөгөөд энэ нь үндсэн бус хөрөнгөө худалдах эсвэл тусгаарлах замаар өрөө бууруулах төлөвлөгөөний нэг хэсэг юм байна. Уг алхам нь Тек Ресорсез компанитай нэгдэх үйл явцыг дуусгахаас өмнө хийгдэж байгаа бөгөөд нэгдлийн үр дүнд зэсийн олборлолтод голлон анхаарсан уул уурхайн томоохон гигант компани бий болох юм.



