2026 оны 6 сарын 11, Пүрэв
USD3,400+0.5%
JPY22.5-0.2%
CNY470+0.3%
RUB38-0.1%
KRW2.6+0.2%
EUR3,700+0.4%
GBP4,300+0.3%
AUD2,250-0.3%
GOLD85,000MNT+1.2%
SILVER1,100MNT+0.8%
COPPER12,000MNT+0.6%
IRON850MNT-0.5%
OIL95+1.5%
GAS3.2-0.8%
USD3,400+0.5%
JPY22.5-0.2%
CNY470+0.3%
RUB38-0.1%
KRW2.6+0.2%
EUR3,700+0.4%
GBP4,300+0.3%
AUD2,250-0.3%
GOLD85,000MNT+1.2%
SILVER1,100MNT+0.8%
COPPER12,000MNT+0.6%
IRON850MNT-0.5%
OIL95+1.5%
GAS3.2-0.8%
Ачаалж байна...
Томоохон сангуудын хөрөнгө оруулалт уул уурхайн салбар руу чиглэж байна.
Уул уурхай

Томоохон сангуудын хөрөнгө оруулалт уул уурхайн салбар руу чиглэж байна.

Дэлхийн томоохон хөрөнгө оруулалтын сангууд уул уурхай, металлын салбарт урт хугацааны өсөлт эхэлж байна гэж үзэн их хэмжээний хөрөнгө оруулалт хийж эхэллээ.

Томоохон сангуудын хөрөнгө оруулалт уул уурхайн салбар руу чиглэж байна.

Б.Мөнхбат

2026 оны тавдугаар сарын 1

Хуваалцах:

Дэлхийн томоохон хөрөнгө оруулалтын сангууд уул уурхай, металлын салбарт урт хугацааны өсөлт эхэлж байна гэж үзэн их хэмжээний хөрөнгө оруулалт хийж эхэллээ. Энэхүү хандлага нь хиймэл оюун ухаанд суурилсан дэд бүтцийн өсөлт, батлан хамгаалах зардлын нэмэгдэл, мөн өндөр үнэлгээтэй технологийн хувьцаанаас хөрөнгө шилжиж буйтай холбоотой байна.

Судалгааны ETFGI байгууллагын мэдээллээр уул уурхайн биржээр арилжаалагддаг сангуудын (ETF) удирдаж буй хөрөнгийн хэмжээ нэг жилийн дотор 37 тэрбум ам.доллараас 87.4 тэрбум ам.доллар болж өссөн байна. Зөвхөн 2026 оны эхний улиралд 8.24 тэрбум ам.долларын хөрөнгө энэ салбарт орсон нь өмнөх оны мөн үеийн 2.52 тэрбум ам.долларын гадагш урсгалтай харьцуулахад эрс өөрчлөлт болж байна. Тухайн үед АНУ-ын тарифын бодлого зах зээлийн сөрөг хүлээлтийг бий болгож байжээ.

Хөрөнгө оруулагчид технологийн салбараас гарч, уул уурхай, газрын тос, хий, хөдөө аж ахуй зэрэг бодит активууд руу шилжиж байгаа нь сүүлийн жилүүдийн хамгийн хүчтэй “эргэлт”-ийн нэг гэж үнэлэгдэж байна. BlackRock компанийн багцын менежер Эви Хамбро үүнийг түүхий эдийн “супер цикл”-ийн эхний үе шат хэмээн тодорхойлсон байна.

Үүний зэрэгцээ технологийн салбарын гүйцэтгэл сулрав. Morningstar-ийн АНУ-ын технологийн индекс 2026 оны эхний улиралд 9 хувиар буурсан бол дэлхийн хамгийн том уул уурхайн компаниуд болох BHP болон Rio Tinto-ийн хувьцаа энэ онд түүхэн дээд түвшинд хүрчээ.

Шинэ цикл нь өмнөх Хятадын хотжилтод тулгуурласан өсөлтөөс ялгаатай бөгөөд эрэлт нь илүү олон эх үүсвэрээс бий болж байна. Үүнд эрчим хүчний сүлжээ, дата төвүүд, цахилгаан автомашин, цэнэглэх дэд бүтэц, батлан хамгаалах салбарын хөрөнгө оруулалт зэрэг орж байна. Энэ нь эрэлтийг илүү тогтвортой, олон тулгуурт болгож байгаа гэж шинжээчид үзэж байна.

Сүүлийн үеийн хөрөнгийн урсгал аж үйлдвэрийн металлууд руу илүү чиглэж байна. Тухайлбал, зэсийн сангууд 3-р сард 198 сая ам.долларын хөрөнгө татсан бол алтны үнийн өсөлтийн дараа ашиг авах хөдөлгөөн нэмэгдэж, VanEck Gold Miners ETF дангаараа 710 сая ам.долларын гадагш урсгал бүртгэжээ. Гэсэн хэдий ч он гарсаар нийт дүнгээр өсөлттэй хэвээр байна.

Ираны дайнаас үүдэлтэй геополитикийн нөхцөл байдал нь уламжлалт “аюулгүй хөрөнгө” болох алтнаас илүүтэй бодит эдийн засгийн хэрэгцээ бүхий металлуудын эрэлтийг нэмэгдүүлж байна гэж зах зээл үзэж байна. Эрчим хүчний аюулгүй байдал, дэд бүтцийн хөрөнгө оруулалт нь зэс, ган, ховор металлын эрэлтийг нэмэгдүүлэх хандлагатай байна.

Гэсэн хэдий ч металлын зах зээл нь дэлхийн хувьцаа, бондын зах зээлтэй харьцуулахад харьцангуй жижиг тул их хэмжээний хөрөнгө оруулалт нь үнийн савлагааг нэмэгдүүлэх эрсдэлтэй. Нийлүүлэлтийн гинжин хэлхээнд үүсэх саатал ч мөн үнийн огцом хэлбэлзэлд нөлөөлөх боломжтой.

Одоогийн байдлаар уул уурхайн томоохон компаниудын үнэлгээ EV/EBITDA харьцаагаар 7–8 дахин байгаа нь 2008–2010 оны өсөлтийн үеийн 14 дахин түвшнээс доогуур байна. Энэ нь цаашид өсөх боломж байгааг илтгэж байна.

Зарим шинжээчдийн үзэж байгаагаар зэсийн үнэ ирэх арван жилд 2-3 дахин өсөх боломжтой бөгөөд нийлүүлэлт хязгаарлагдмал хэвээр байгаа нь энэ таамгийг дэмжиж байна. Гэвч уул уурхай болон эрчим хүчний салбарт чиглэсэн хөрөнгө оруулалт нэмэгдэх нь инфляцын дарамтыг нэмэгдүүлж, дэлхийн эдийн засгийн өсөлтөнд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй гэж анхааруулж байна.

Сэтгэгдэл

0 / 50
0 / 1000