2026 оны 6 сарын 11, Пүрэв
USD3,400+0.5%
JPY22.5-0.2%
CNY470+0.3%
RUB38-0.1%
KRW2.6+0.2%
EUR3,700+0.4%
GBP4,300+0.3%
AUD2,250-0.3%
GOLD85,000MNT+1.2%
SILVER1,100MNT+0.8%
COPPER12,000MNT+0.6%
IRON850MNT-0.5%
OIL95+1.5%
GAS3.2-0.8%
USD3,400+0.5%
JPY22.5-0.2%
CNY470+0.3%
RUB38-0.1%
KRW2.6+0.2%
EUR3,700+0.4%
GBP4,300+0.3%
AUD2,250-0.3%
GOLD85,000MNT+1.2%
SILVER1,100MNT+0.8%
COPPER12,000MNT+0.6%
IRON850MNT-0.5%
OIL95+1.5%
GAS3.2-0.8%
Ачаалж байна...
АНУ нүүрсний цахилгаан станцуудад болон эрчим хүчний нүүрсний олборлолтод дэмжлэг үзүүлнэ.
Уул уурхай

АНУ нүүрсний цахилгаан станцуудад болон эрчим хүчний нүүрсний олборлолтод дэмжлэг үзүүлнэ.

Сүүлийн үед дэлхийн тэргүүлэх эдийн засагтай АНУ болон БНХАУ нь эрчим хүчний хамгийн найдвартай эх үүсвэрээр нүүрсний цахилгаан станцууд болон эрчим хүчний нүүрсийг нэрлэж энэ салбарыг олон талын бодлого, санхүүжилтээр дэмжиж байна.

АНУ нүүрсний цахилгаан станцуудад болон эрчим хүчний нүүрсний олборлолтод дэмжлэг үзүүлнэ.

Б.Мөнхбат

2026 оны зургаадугаар сарын 4

Хуваалцах:

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хүйтэн дайны үеийн хууль эрх зүйн эрх мэдлийг ашиглан нүүрсний цахилгаан станцууд болон тус улсын чулуун нүүрсний экспортыг дэмжихэд олон зуун сая ам.долларын холбооны санхүүжилт олгохоор бэлтгэж байна.

Трамп энэхүү нүүрсний цахилгаан станцууд болон АНУ-ын экспортын терминалд зориулсан санхүүжилтийн тодорхой хэсгийг 1950 оны "Батлан хамгаалахын үйлдвэрлэлийн тухай хууль"-ийн дагуу олгохоор шийдвэрлэснээ Пүрэв гараг буюу Монгол улсын цагаар өнөөдөр шөнө Цагаан ордны Oval танхимд болох арга хэмжээний үеэр зарлаж магадгүй гэж эх сурвалжууд мэдээлж байна.

Тус арга хэмжээнд Вайоминг, Баруун Виржини зэрэг нүүрсний арвин нөөцтэй мужуудын хууль тогтоогчид болон амбан захирагчид Цагаан ордонд уригджээ. 

Трампын төлөвлөсөн санаачилгын хүрээнд Батлан хамгаалахын үйлдвэрлэлийн тухай хуулийн санхүүжилтээс үйл ажиллагаа явуулж буй 13 нүүрсний цахилгаан станцад 425 сая ам.доллар хуваарилах бөгөөд Аляска болон Баруун Виржини мужид дахин хоёр станц барихад туслах зорилгоор Эрчим хүчний яамны буцалтгүй тусламжаас тусад нь 185 сая ам.доллар олгохоор тусгажээ. Түүнчлэн Калифорни мужийн Окленд хотод барихаар төлөвлөж буй "West Gateway" экспортын терминалд зориулж Батлан хамгаалахын үйлдвэрлэлийн тухай хуулийн дагуу дахин 75 сая ам.доллар гаргах бөгөөд ингэснээр Вайоминг, Монтана болон АНУ-ын баруун бүсээс гаднах бусад мужуудаас 12 сая тонн нүүрс тээвэрлэх шинэ сувгийг нээх юм.

Төлөвлөсөн санхүүжилтийг хүртэгчдийн дунд Калифорни дахь олон жил төлөвлөгдсөн "Oakland Bulk and Oversized Terminal" терминалаас гадна "Duke Energy Corp.", "Hallador Energy Co.", "Oklahoma Gas & Electric Co." болон "American Electric Power Company Inc." компанийн бас нэг охин компани багтаж байна.

Энэхүү санхүүжилт нь АНУ-д олборлосон нүүрс болон түүнээс гаргаж авсан цахилгаан эрчим хүчний салбарыг дахин сэргээх гэсэн Трампын хүчин чармайлтын илэрхийлэл болж байна. Цагаан ордон дахь хоёр дахь бүрэн эрхийн хугацаандаа тэрээр улс орныхоо газрын тос, хий, нүүрсний нөөцийг илүү ихээр үйлдвэрлэх, ашиглах, экспортлоход суурилсан АНУ-ын эрчим хүчний давамгайлах бодлогыг тууштай дэмжиж ирсэн билээ.

Трампын засаглалын дор АНУ-ын Эрчим хүчний яамнаас нүүрсний цахилгаан станцуудын үйл ажиллагааг үргэлжлүүлэх нь улс орны цахилгаан эрчим хүчний сүлжээний найдвартай байдлыг хангахад нэн шаардлагатай хэмээн үзэж, төлөвлөсөн хаалтын хугацаанаас нь хэтрүүлэн эрчим хүч үйлдвэрлэхийг даалгасан онцгой байдлын тушаалуудыг гаргаад байна.

Сэтгэгдэл

0 / 50
0 / 1000