2026 оны 6 сарын 11, Пүрэв
USD3,400+0.5%
JPY22.5-0.2%
CNY470+0.3%
RUB38-0.1%
KRW2.6+0.2%
EUR3,700+0.4%
GBP4,300+0.3%
AUD2,250-0.3%
GOLD85,000MNT+1.2%
SILVER1,100MNT+0.8%
COPPER12,000MNT+0.6%
IRON850MNT-0.5%
OIL95+1.5%
GAS3.2-0.8%
USD3,400+0.5%
JPY22.5-0.2%
CNY470+0.3%
RUB38-0.1%
KRW2.6+0.2%
EUR3,700+0.4%
GBP4,300+0.3%
AUD2,250-0.3%
GOLD85,000MNT+1.2%
SILVER1,100MNT+0.8%
COPPER12,000MNT+0.6%
IRON850MNT-0.5%
OIL95+1.5%
GAS3.2-0.8%
Ачаалж байна...
Унгар улс 80 сая гаруй долларын бэлэн мөнгө, алт ачсан Украины цувааг саатуулжээ.
Нийгэм

Унгар улс 80 сая гаруй долларын бэлэн мөнгө, алт ачсан Украины цувааг саатуулжээ.

Унгар улсаар дамжуулан 80 гаруй сая долларын бэлэн мөнгө, алт тээвэрлэж явсан Украины долоон иргэнийг саатуулсан тухай Унгар улсын эрх баригчид мэдэгдэв.

Унгар улс 80 сая гаруй долларын бэлэн мөнгө, алт ачсан Украины цувааг саатуулжээ.

Б.Мөнхбат

2026 оны гуравдугаар сарын 8

Хуваалцах:

Унгар улс 80 сая гаруй долларын бэлэн мөнгө, алт ачсан Украины цувааг саатуулжээ.


Унгар улсаар дамжуулан 80 гаруй сая долларын бэлэн мөнгө, алт тээвэрлэж явсан Украины долоон иргэнийг саатуулсан тухай Унгар улсын эрх баригчид мэдэгдэв. Үүний дараа Украины талаас Унгар улс Украины хөрөнгийг хууль бусаар хураан авч, ард иргэдийг нь барьцаалсан хэмээн буруутгав.


Унгарын эрх баригчид тэднийг саатуулах үед Украины 7 иргэн цэргийн тактикийн хувцас өмссөн байсан ба тэднээс их хэмжээний бэлэн мөнгө олдсонд гайхаж байгаагаа мэдэгдэв.

Эрх баригчдын мэдээлснээр цуваа 40 орчим сая ам.доллар, 35 сая евро, 9 кг алт (одоогийн үнээр 1.5 сая орчим долларын үнэтэй) тээвэрлэж явсан бөгөөд мөнгө угаасан байж болзошгүй хэмээн сэжиглэн саатуулжээ.


Унгарын засгийн газар фэйсбүүк хуудсаараа дамжуулан баасан гарагт ширээн дээр байрлуулсан бэлэн мөнгө, алтан гулдмайнуудыг харуулсан үйл ажиллагааны видео болон хэд хэдэн гэрэл зургийг нийтэлжээ.


Унгарын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сиярто хэлэхдээ, эдгээр хүмүүсийг Украины дайны мафийн мөнгө, алт байз болзошгүй гэсэн "хууль ёсны болгоомжлол"-ын улмаас саатуулсан байна. Энэ оны нэгдүгээр сараас хойш Украинчууд Унгараар дамжуулан 900 сая доллар, 420 сая евро бэлнээр, мөн 146 кг алтан гулдмай тээвэрлэсэн гэж Сиярто нэмж хэлсэн байна.

Сэтгэгдэл

0 / 50
0 / 1000