2026 оны 6 сарын 11, Пүрэв
USD3,400+0.5%
JPY22.5-0.2%
CNY470+0.3%
RUB38-0.1%
KRW2.6+0.2%
EUR3,700+0.4%
GBP4,300+0.3%
AUD2,250-0.3%
GOLD85,000MNT+1.2%
SILVER1,100MNT+0.8%
COPPER12,000MNT+0.6%
IRON850MNT-0.5%
OIL95+1.5%
GAS3.2-0.8%
USD3,400+0.5%
JPY22.5-0.2%
CNY470+0.3%
RUB38-0.1%
KRW2.6+0.2%
EUR3,700+0.4%
GBP4,300+0.3%
AUD2,250-0.3%
GOLD85,000MNT+1.2%
SILVER1,100MNT+0.8%
COPPER12,000MNT+0.6%
IRON850MNT-0.5%
OIL95+1.5%
GAS3.2-0.8%
Ачаалж байна...
Шаньси мужид гарсан ослоос шалтгаалан коксжих нүүрсний үнэ өсч байна.
Эдийн засаг

Шаньси мужид гарсан ослоос шалтгаалан коксжих нүүрсний үнэ өсч байна.

Шаньси мужид гарсан нүүрсний уурхайн осол нь ойрын хугацаанд Хятадын коксжих нүүрсний үйлдвэрлэлийн гарцыг бууруулж, ган хайлуулах үйлдвэр, цахилгаан станц болон химийн үйлдвэрлэгчдийн зардлыг өсгөх магадлалтай байна.

Шаньси мужид гарсан ослоос шалтгаалан коксжих нүүрсний үнэ өсч байна.

Б.Мөнхбат

2026 оны тавдугаар сарын 29

Хуваалцах:

Өнгөрсөн долоо хоногт коксжих нүүрсний уурхайд дэлбэрэлт болж, 82 хүн амь үрэгдсэн харамсалтай явдал нь тус улс даяар хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлж, Шаньси мужийн хэд хэдэн ил уурхайн үйл ажиллагааг зогсоогоод байна. Энэ оны 4 дүгээр сард 107 сая тонн нүүрс олборлож, үйлдвэрлэлээрээ тэргүүлсэн Шаньси мужийн гарц 5 дугаар сард 8 хувиар буурах төлөвтэй байна.

Шаньси муж жилд дунджаар 1.3 тэрбум тонн нүүрс олборлодог бөгөөд энэ нь Хятад улсын жилийн нийт олборлолтын гуравны нэгийг бүрдүүлдэг байна. Одоогийн байдлаар тухай бүс нутгийн 109 уурхайн үйл ажиллагааг түр зогсоогоод байгаа юм байна.

Осол гарсан бүс нутаг нь ялангуяа коксжих нүүрсний гол зангилаа бөгөөд 2009 оноос хойших хамгийн олон хүний амь насыг авч одсон уг ослын дараа коксжих нүүрсний үнэ огцом бөгөөд шууд хариу үйлдэл үзүүлэв. Далианы таваарын биржийн фьючерс үнэ лхагва гарагийн арилжаа хаагдахад долоо хоногийн дүнгээр 11 хувийн өсөлттэй гарлаа. Гэвч Хятадын коксжих нүүрсний хамгийн том гадаад нийлүүлэгч болох Монгол болон Орос улсын нийлүүлэлт нэмэгдэх боломжтой гэж судлаачид үзэж байна. Харин эрчим хүчний нүүрсний үнэ лхагва гарагийн байдлаар үл ялиг өсөж, долоо хоногийн эхээр 833 юань байснаас 846 юань ($125) болсон талаар Хятадын нүүрсний тээвэрлэлт, түгээлтийн холбоо (CCTD) мэдээлэв.

Сэтгэгдэл

0 / 50
0 / 1000