Энэ нь тухайн сард 18 тэрбум ам.доллароор өссөн үзүүлэлт бөгөөд 2026 он гарсаар нийт 26 тэрбум ам.долларын өсөлтийг хадгалж байна.
Энэхүү ТОП 50 чансааг одоо сар бүр шинэчлэн гаргадаг болсон бөгөөд жагсаалтыг бэлтгэхдээ шинэ зарчим баримталж байгаа юм байна. Тухайлбал, жагсаалтаас нүүрсний салбарын томоохон компаниудыг хассан байна.
Өнгөрсөн 3-р сарын эцэст алт болон зэсийн үнэ дээд цэгтээ хүрч, уул уурхайн хувьцаанууд өсөх үед ТОП 50-ийн нийт үнэлгээ 2.33 их наяд ам.доллар байв. Харин 6-р сарын эцэс гэхэд алтны үнэ дээд амжилтаасаа буурснаар энэ үзүүлэлт 2.15 их наяд ам.доллар болж агшсан байна.
Хэрэв ТОП 50 компанийг энэ оны хамгийн өндөр үнэлгээтэй байсан сарынх нь дүнгээр тооцвол нийт үнэлгээ 2.44 их наяд ам.долларт хүрэх байв. Харин хамгийн доод цэгээр нь тооцвол 1.9 их наяд ам.доллар болохоор байна. Энэхүү 545 тэрбум ам.долларын зөрүү нь чансааны ерөнхий дүн 2.2 их наяд ам.доллароос холдоогүй мэт харагдавч, бодит байдал дээр 2026 оны (болон түүхий эдийн зах зээлийн бусад жилүүдийн) онцлогийг харуулж байна.
Өнгөрсөн 7-р сарын хамгийн том үсрэлт хийсэн 2 компани нь алт олборлогчид байсан байна. Тухайлбал, Хятадын Zijin Mining компани 7-р сард зах зээлийн үнэлгээгээ 24 тэрбум ам.доллароор (23.8%-иар) өсгөж, 125 тэрбум ам.долларт хүргэснээр Newmont компанийг ардаа орхиж, 4-р байрт бичигдлээ. Сарын дотор Zijin Mining компаниас их их өсөлт үзүүлсэн компани уул уурхайн салбарт байсангүй.
Үүний гол хөдөлгөгч хүч нь 7-р сарын эхээр гаргасан эхний хагас жилийн ашгийн урьдчилсан мэдээ байсан бөгөөд тус компанийн цэвэр ашиг ойролцоогоор 39.1 тэрбум юаньд (RMB) хүрч, 68%-иар өсөх төлөвтэй байна. Үүнээс алтны гарц 15%-иар өсөж 1.5 сая унцийг давсан бол мөнгөний үйлдвэрлэл бага зэрэг нэмэгдэж 7.4 сая унцид хүрчээ. Харин литийн карбонатын эквивалент үйлдвэрлэлийг өмнөх жилийн 7,000 тонноос 43,000 тоннд хүргэж, 6 дахин өсгөж чаджээ.
Сямень (Xiamen) литийг тус группийн өсөлтийн гуравдагч хөдөлгүүр гэж нэрлэж байгаа бөгөөд уул уурхайн түүхэнд 100 тэрбум ам.долларын үнэлгээ давсан дөрөвхөн компанийн нэг болсноос хойш жилийн дараа Зижин одоо шилдэг гурвын тавцан руу тэмүүлж байна.
Харин өнгөрөгч сард зах зээлийн үнэлгээ нь хамгийн их буурсан компани нь Оросын алт олборлогч Polyus байв. Тус компани үнэлгээнийхээ 13.2 тэрбум ам.долларыг (37.6%-ийг) алдаж, 8 байраар ухран 28-р байр руу уналаа.
Өнгөрсөн 7-р сарын 8-ны өдөр тус компани томоохон хөрөнгө оруулалтын төслүүдийг санхүүжүүлэхийн тулд ногдол ашиг хуваарилахыг 2030 он хүртэл зогсоож байгаагаа хөрөнгө оруулагчдад мэдэгдсэн юм. Үүнээс болж хувьцааны ханш ганцхан арилжааны явцад 26%-иар унасан нь тус компанийн түүхэн дэх хоёр дахь хамгийн муу үзүүлэлт болов. (Үүнээс илүү уналт зөвхөн Lehman Brothers дампуурч байсан 2008 оны 9-р сарын 16-нд 27.4%-иар унаж байхад тохиож байжээ). Хувьцааны уналт сарын эцэс хүртэл үргэлжилсэн байна.
Хятадын Zhongjin Gold 21.4%-иар, Shandong Gold 16.9%-иар, харин чансааны гадна байгаа Chifeng Jilong 50 гаруй хувиар өсчээ.
Томоохон алт олборлогчид болох Fresnillo үнэлгээнийхээ 10%-ийг, Coeur 12.9%-ийг, Agnico Eagle 5%-ийг тус тус алдсан бол Newmont компанийн үнэлгээ бага зэрэг буурлаа.
Энэхүү ТОП 50 чансаанд багтах зах зээлийн үнэлгээний доод босго 6-р сарын эцсийн 13.1 тэрбум ам.доллароос өсөж 13.56 тэрбум ам.долларт хүрсэн байна.
Western Mining компани 7-р сард 41.5%-иар өссөнөөр жагсаалтын 50-р байранд орж ирсэн нь чансаан дахь хамгийн өндөр хувийн өсөлтүүдийн нэг байв. Касабланкад төвтэй, Африкийн алт болон кобальтын уурхайнуудынхаа ачаар энэ жил 106%-иар өссөн Managem компани 39-р байранд шинээр дебют хийлээ. Сарын дотор уналттай байсан Tianqi Lithium болон Alamos Gold-ийн араас Lundin Gold маш бага зөрүүгээр жагсаалтын гадна хоцорсон бөгөөд тун удахгүй буцаж орж ирэх магадлал өндөр байна.
MMG компани сарын дотор 28.6%-иар өссөнөөр 49-р байранд эргэн ирсэн бол South32 компани хөнгөн цагааны бизнесээ бараг бүхэлд нь Alcoa компанид 5.6 тэрбум хүртэлх ам.доллароор зарахаар тохиролцсоноос хойш 12.2%-иар өсөж, 45-р байранд дахин орж ирлээ.
Дараагийн компани бол энэхүү чансааны "галзуу хулгана" (хамгийн тогтворгүй нь) гэж хэлж болох Amman Mineral юм. Индонезийн зэс-алтны уурхайн тус компани 2023 онд нээлтээ хийж, ТОП 50-д хүчтэй түрэн орж ирээд, бараг 600%-иар өсч шилдэг 10-т багтаж байв. Гэвч баяжуулах үйлдвэрийн ашиглалтад оруулах хугацаа болон баяжмалын асуудлууд үүссэний улмаас оргил үнэлгээнийхээ бараг дөрөвний гурвыг алдаж, 2-р улиралд хамгийн сүүлчийн байр буюу 50-рт унаад байсан юм. Харин 7-р сард 25.7%-иар өсөж, 42-р байраа эргүүлэн авсан байна.
Тэгвэл жагсаалтын топуудын өрсөлдөөн ширүүн байсан байна. BHP компани 2026 онд зах зээлийн үнэлгээгээ 62 тэрбум ам.доллароор (41%-иар) өсгөсөн бөгөөд энэ нь өөр ямар ч том компанийн хүрч чадаагүй мөнгөн дүнгийн өсөлт юм. Ингэснээр тус компанийн зах зээлийн үнэлгээ 216 тэрбум ам.долларт хүрсэн байна. 7-р сарын үйлдвэрлэлийн тайлан нь Пилбара (Pilbara) дахь төмрийн хүдрийн олборлолт дээд амжилт тогтоосныг харуулсан бөгөөд бүтэн жилийн үр дүн сарын дундуур гарах төлөвтэй байна.
Ингэснээр BHP компанийн ард бичигдэж буй Rio Tinto хоорондын 50 тэрбум ам.долларын зөрүү нь энэхүү чансааны түүхэн дэх 1 болон 2-р байрны хоорондох хамгийн том зааг болж байна. Ганцхан энэ компанийн хувьцаа ТОП 50-ийн нийт үнэлгээний аравны нэгийг бүрдүүлж байна.
BHP, Rio Tinto, MMG зэрэг компаниуд Австрали улсын Викториа мужийн нийслэл хотыг 395 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий төв байруудын хот болгож байгаа бөгөөд энэ нь нийт чансааны бараг тавны нэг юм. Торонтогийн дөрвөн компани 204 тэрбум ам.доллар, Мехико хотын хоёр компани 177 тэрбум ам.доллар, Денверийн гурван компани 156 тэрбум ам.доллар, Ванкуверын таван компани 141 тэрбум ам.долларын үнэлгээтэй байна.



