USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
Ачаалж байна...
Чили: Зэсийн томоохон уурхайнуудын үйлдвэрлэлийн 5.2% нь эрсдэлд оров
Уул уурхай

Чили: Зэсийн томоохон уурхайнуудын үйлдвэрлэлийн 5.2% нь эрсдэлд оров

Чилийн томоохон зэсийн уурхайнуудын төлөвлөсөн үйлдвэрлэлийн дунджаар 5.2% нь ажил хаялт, цаг агаарын эрс тэс үзэгдэл, үйлдвэрлэлийн осол болон геологийн хүндрэлээс шалтгаалан тасалдах эрсдэлтэй байна

Чили: Зэсийн томоохон уурхайнуудын үйлдвэрлэлийн 5.2% нь эрсдэлд оров

Н.Намуун

2026 оны аравдугаар сарын 9

Хуваалцах:

GEM Mining Consulting компанийн шинэ үнэлгээгээр, тус улсын 14 томоохон зэсийн уурхайн үйлдвэрлэлийн найдвартай байдалд олон төрлийн эрсдэл нөлөөлж байгаа бөгөөд зарим уурхайд үйлдвэрлэлийн алдагдлын эрсдэл 9%-д хүрчээ.


El Teniente, LosPelambres, Escondida уурхайнууд өндөр эрсдэлтэй байна. GEM Mining Consulting-ийн боловсруулсан үйлдвэрлэл тасалдах эрсдэлийн индексээр Чилийн 14 томоохон уурхайн

үзүүлэлтийг хөдөлмөрийн маргаан, усны хангамж, цаг агаар, геологийн нөхцөл,

хүдрийн агуулга, технологийн ажиллагаа, хөдөлмөрийн аюулгүй байдал болон

зөвшөөрөлтэй холбоотой найман хүчин зүйлээр үнэлжээ.

Үнэлгээгээр уурхайнуудын үйлдвэрлэлийн эрсдэлийн түвшин 2.6–9%-ийн хооронд хэлбэлзсэн байна.


  • El Teniente: үйлдвэрлэлийн 9% нь эрсдэлд
  • өртөх магадлалтай гэж үнэлэгдсэн.
  • Los Pelambres: 8%-ийн эрсдэлтэй.
  • Escondida: 7.5%-ийн эрсдэлтэй.

Нийт 14 уурхайн ес нь дор хаяж нэг үзүүлэлтээр өндөр эрсдэлийн ангилалд багтжээ. Эдгээр хувь нь үйлдвэрлэл заавал ийм хэмжээгээр буурна гэсэн таамаглал биш, харин боломжит тасалдлаас үүдэх үйлдвэрлэлийн алдагдлыг тооцсон үзүүлэлт юм. Мөн Чилийн зэсийн салбар сүүлийн саруудад хэд хэдэн томоохон сааталтай тулгарчээ. Аравдугаар сарын 7-нд Antofagasta Minerals компанийн Centinela уурхайд ажилладаг 700 гаруй ажилтан хөдөлмөрийн гэрээний хэлэлцээ үр дүнд хүрээгүйтэй холбоотойгоор ажил хаялт эхлүүлсэн байна.BHP компанийн Escondida уурхай есдүгээр сард ажилтны амь нас хохирсон ослын дараа

үйл ажиллагаагаа түр зогсоож, үйлдвэрлэлээ үе шаттай сэргээсэн. Үүнээс гадна хүчтэй шуурга, үер болон цасны улмаас Los Pelambres, Caserones зэрэг уурхайн

үйл ажиллагаанд саатал гарчээ. Төрийн өмчит Codelco компанийн El Teniente уурхайд газар хөдлөлт, чулуулгийн тогтворгүй байдалтай холбоотой эрсдэлийн улмаас Andes Norte төслийн ажлыг түр зогсоосон байна. Эдгээр тохиолдол нь ажиллах хүч, аюулгүй байдал, геологийн нөхцөл болон

цаг агаарын эрсдэл нэгэн зэрэг үйлдвэрлэлд нөлөөлж болохыг харуулж байна.


Чили бол дэлхийн хамгийн том зэс үйлдвэрлэгч улс бөгөөд тус улсын уурхайн үйл ажиллагаанд гарсан саатал дэлхийн зах зээлийн нийлүүлэлтэд нөлөөлөх боломжтой. GEM Mining Consulting-ийн мэдээллээр, 2026 оны нэгдүгээр сараас долдугаар сар хүртэлх хугацаанд Чилийн зэсийн үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 9.3%-иар буурсан байна. Мөн долдугаар сарын үйлдвэрлэл 2011 оноос хойших хамгийн доод сарын түвшинд хүрчээ. Үйлдвэрлэлийн бууралтад уурхайн үйл ажиллагааны саатлаас гадна хүдрийн зэсийн агуулга буурах, уурхайн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ болон үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх төслүүд удаашрах зэрэг хүчин зүйл нөлөөлж байна. Тухайлбал, Codelco компанийн 2026 оны эхний хагас жилийн өөрийн уурхайн үйлдвэрлэл 564,000 тонн болж, өмнөх оны мөн үеэс 11%-иар буурсан байна. 


Сэтгэгдэл

0 / 50
0 / 1000