USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
Ачаалж байна...
Worley компани BHP компанийн зэсийн төслүүдийн EPCM гүйцэтгэгчээр сонгогдов.
Аж үйлдвэр

Worley компани BHP компанийн зэсийн төслүүдийн EPCM гүйцэтгэгчээр сонгогдов.

BHP компани Өмнөд Австрали дахь Olympic Dam болон Carrapateena зэсийн төслүүдийн өргөтгөлийн судалгаа, инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын менежментийн EPCM үйлчилгээг гүйцэтгүүлэхээр мэргэжлийн үйлчилгээ, инженерингийн Worley компанийг сонгосон байна.

Worley компани BHP компанийн зэсийн төслүүдийн EPCM гүйцэтгэгчээр сонгогдов.

Б.Мөнхбат

2026 оны есдүгээр сарын 8

Хуваалцах:

Эдгээр төслүүд нь цахилгаанжуулалт болон эрчим хүчний шилжилтээс үүдэлтэйгээр зэсийн эрэлт тасралтгүй өсөж буй энэ үед үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх BHP-ийн өсөлтийн төлөвлөгөөний нэг хэсэг юм.

Төслүүдийг хэрэгжүүлэх эцсийн хөрөнгө оруулалтын шийдвэр хараахан гараагүй байгаа хэдий ч Worley компани нь Олимпик Дэм дэх block cave (агуучлах) аргаар олборлолт явуулах боломж болон түүнийг дагасан дэд бүтэц, мөн Каррапатинагийн гүний уурхайн үйл ажиллагаа болон баяжуулах дэд бүтцийг өргөтгөх боломжуудын судалгаа, EPCM үйлчилгээг төслийн олон үе шатанд зэрэг гүйцэтгэх юм.

Төслийн эхний шатны ажлуудад зориулсан анхан шатны EPCM үйлчилгээнүүд эхэлсэн байна.

Worley компани нь Австрали дахь багийнхаа тусламжтайгаар бүрэн хэмжээний гүйцэтгэлээр хангах бөгөөд үүнд салбартаа тэргүүлэгч инженерчлэлийн нарийн мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчид, Worley-ийн дэлхийн нэгдсэн баг, мөн БНХАУ болон Чили улс дахь салбарууд нь дэмжлэг үзүүлэн ажиллах юм байна.

Энэхүү гэрээ нь Worley компани эрчим хүчний шилжилтийн гол түүхий эд болох зэс зэрэг стратегийн ач холбогдолтой өсөлтийн зах зээлд үргэлжлүүлэн анхаарал хандуулж байгаагийн илрэл юм. Worley компанийн Гүйцэтгэх захирал Chris Ashton “BHP компанийн Өмнөд Австрали дахь зэсийн үйлдвэрлэлээ өсгөх зорилтод тогтвортой дэмжлэг үзүүлж байгаадаа бид баяртай байна. Манай баг гүний уурхайн олборлолт, баяжуулалт болон томоохон төслийн гүйцэтгэлийн арвин туршлагатай бөгөөд эдгээр мега төслүүдийг урагшлуулахын тулд BHP болон Өмнөд Австралийн дотоодын аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллахыг тэсэн ядан хүлээж байна” гэж хэлсэн байна.

Дашрамд дурдахад EPCM гэдэг нь Engineering, Procurement, and Construction Management гэсэн англи үгсийн товчлол бөгөөд энэ нь уул уурхай, эрчим хүч, дэд бүтцийн томоохон мега төслүүдийг хэрэгжүүлэхэд хамгийн өргөн ашиглагддаг гэрээний болон төслийн удирдлагын хэлбэр юм.

Сэтгэгдэл

0 / 50
0 / 1000

Холбоотой мэдээ

АНУ 18 жилийн дараа анхны шинэ зэсийн ордоо ашиглалтад оруулж, Флоренсийн төсөл арилжааны үйлдвэрлэлээ эхлүүлэв
Аж үйлдвэр

АНУ 18 жилийн дараа анхны шинэ зэсийн ордоо ашиглалтад оруулж, Флоренсийн төсөл арилжааны үйлдвэрлэлээ эхлүүлэв

АНУ-ын зэсийн салбарт шинэ технологи нэвтрүүлсэн томоохон үйл явдал тохиож, Аризона мужийн Флоренс хотын ойролцоох Florence Copper төсөл арилжааны үйл

Аж үйлдвэр4 мин
Канадын Horne 5 алтны төсөл ашиглалтад орвол Квебек мужийн ДНБ-д 8.8 тэрбум канад долларын хувь нэмэр оруулах тооцоо гарчээ
Аж үйлдвэр

Канадын Horne 5 алтны төсөл ашиглалтад орвол Квебек мужийн ДНБ-д 8.8 тэрбум канад долларын хувь нэмэр оруулах тооцоо гарчээ

Канадын Квебек мужид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй томоохон уул уурхайн төслүүдийн нэг болох Horne 5 алтны төсөл ашиглалтад орсон тохиолдолд үйл ажиллаг

Аж үйлдвэр4 мин
Намибийн гадаадын шууд хөрөнгө оруулалт хоёр дахин нэмэгдэж, 11.4 тэрбум намиб долларт хүрэв
Аж үйлдвэр

Намибийн гадаадын шууд хөрөнгө оруулалт хоёр дахин нэмэгдэж, 11.4 тэрбум намиб долларт хүрэв

Намиби улсын гадаадын шууд хөрөнгө оруулалтын (FDI) цэвэр урсгал 2026 оны хоёрдугаар улиралд өмнөх улирлаас хоёр дахин нэмэгдэж, 11.4 тэрбум намиб дол

Аж үйлдвэр4 мин