USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
Ачаалж байна...
Уул уурхайн Топ 50 компанийн 9 дүгээр сарын чансаа гарлаа
Уул уурхай

Уул уурхайн Топ 50 компанийн 9 дүгээр сарын чансаа гарлаа

Дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй уул уурхайн 50 компанийн хувьцааны нийт үнэлгээ 9 дүгээр сарын хаалтаар 2.26 их наяд ам.доллар болж буурсан байна

Уул уурхайн Топ 50 компанийн 9 дүгээр сарын чансаа гарлаа

Н.Намуун

2026 оны аравдугаар сарын 5

Хуваалцах:

Ингэснээр 9-р сар нь 8 дугаар сард гарсан 357 тэрбум долларын амжилтын дөрвөний гурвыг эргүүлэн бууруулсан бөгөөд шинжээчдийн зүгээс үүнд нөлөөлсөн хамгийн том шалтгаан нь алт үнийн хэлбэлзэл байсан гэж дүгнэсэн байна. Тухайлбал, Нью-Йоркийн түүхий эдийн бирж дээр алтны фьючерс үнэ 8 дугаар сарын эцэст нэг унц нь 4,441 ам.доллар байснаас 9 дүгээр сарын эцэст 4,158 ам.доллар болж 6.4%-иар буурчээ.

Үүнээс улбаалж Топ 50-ын наймдугаар сарын өсөлтийн 138 тэрбум долларыг бүрдүүлсэн алтны уурхайнууд 9 дүгээр сард 79 тэрбум долларыг алдаж, салбарын хэмжээнд 12.7%-иар унасан байна. Одоогоор тус чансаанд алтны 15 компани багтаж байгаагаас нэг нь ч 9-р сард өсөлт үзүүлээгүй байна.

Уул уурхайн хамгийн өндөр үнэлгээтэй улс орнуудын жагсаалтад Канад улс 488 тэрбум ам.долларын үнэлгээгээр дахин тэргүүлсэн бол Австрали улс 484 тэрбум ам.долларын үнэлгээгээр удааллаа. Энэ нь BHP-ийн уналт Австралийн дүнг доош татсантай холбоотой байна. Харин гуравдугаар байранд АНУ 307 тэрбум ам.долларын үнэлгээгээр бичигдэж байна. Тэгвэл Хятадын компаниуд болох Shandong Gold оргил үеэсээ 58%-иар, харин Zhongjin Gold, Amman Mineral, China Northern Rare Earth, Jiangxi Copper компаниуд бүгд 40 гаруй хувиар унаад байна. Чансаанд багтсан Хятадын 6 компани нийтдээ 43 тэрбум ам.доллар буюу үнэ цэнийхээ 15%-ийг алдсанаас зөвхөн Zijin Mining компани ганцаараа 19 тэрбум долларын уналтыг үзүүлсэн байна.

Фүжяньд төвтэй Зижин компанийн хувьцаа ийнхүү 14.2%-иар буурч нийт үнэлгээ нь 115 тэрбум ам.доллар боллоо. Алтны үнэ унахтай зэрэгцэн Хятадын бусад ижил түвшний компаниуд болох Shandong Gold 27.8%-иар, Zhongjin Gold 17.7%-иар, CMOC 13.4%-иар тус тус унасан байна.

Нийт дүнгээрээ гуравдугаар улирал улирлын эхэн үеэсээ 107 тэрбум доллароор өндөр хаагдсан бөгөөд нийт чансааны үнэлгээ өнгөрсөн оны эцсийнхээс 118 тэрбум доллароор илүү хэвээр байна.

Сэтгэгдэл

0 / 50
0 / 1000