USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
Ачаалж байна...
ОУВС: Уул уурхайн салбарын тэсрэлт Монголын эдийн засгийг 7.7%-иар өсгөлөө
Уул уурхай

ОУВС: Уул уурхайн салбарын тэсрэлт Монголын эдийн засгийг 7.7%-иар өсгөлөө

Олон Улсын Валютын Сангийн ажлын хэсэг 2026 оны 9 дүгээр сарын 23-наас 29-ний өдрүүдэд Монгол Улсад ажиллаж, макро эдийн засгийн төлөв байдлыг дүгнэсэн тайлангаа IMF News албан ёсны вэбсайт дээрээ 10 дугаар сарын 8-нд танилцууллаа

ОУВС: Уул уурхайн салбарын тэсрэлт Монголын эдийн засгийг 7.7%-иар өсгөлөө

Н.Намуун

2026 оны аравдугаар сарын 13

Хуваалцах:

 Уг тайланд дурдсан товч дүгнэлтээр, Монгол Улсын эдийн засагт уул уурхайн салбарын тэсрэлт, ялангуяа зэсийн үйлдвэрлэл болон бусад уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлт эерэгээр нөлөөлж байна. Энэхүү өсөлт нь эдийн засаг, экспорт, гадаад валютын албан нөөц болон төсвийн орлогыг дэмжиж байна гэж дүгнэсэн байна.

Монгол улсад ажилласан Олон Улсын Валютын Сангийн ажлын хэсгийг ахалж ажилласан Тахсин Саади Седик томилолтын төгсгөлд мэдэгдэл гаргасан бөгөөд уг мэдэгдэлд дараах агуулгуудыг онцолсон байна. 

“Монголын эдийн засаг 2026 оны эхний хагаст уул уурхайн үйлдвэрлэлийн өсөлтөөр дэмжигдэн хүлээлтээс хурдан буюу 7.7 хувиар өслөө. Зэс, нүүрсний өндөр үнийн дэмжлэгтэйгээр гадаад позици болон төсвийн гүйцэтгэл сайжирсан, гадаад валютын албан нөөц 9 дүгээр сарын эцэс гэхэд 8.9 тэрбум ам.долларт хүрч, уул уурхайн орлого нь 8 дугаар сар хүртэлх зарлага жилийн өмнөхөөс 20 хувиар өссөн хэдий ч төсвийг тэнцвэржүүлж чадлаа. Банкны зээлийн өсөлт 8 дугаар сард жилийн өмнөхөөс 14 орчим хувь болж саарсан нь өмнө нь хэрэгжүүлсэн макро зохистой болон мөнгөний бодлогын чангалалтыг илтгэж байна.

“Хүнсний үнийн шок болон нийлүүлэлтийн тасалдлаас үүдэлтэй шатахууны хурц хомсдолын улмаас 9 дүгээр сард инфляци 12.9 хувьд хүрч хурдассан нь Монголбанкны зорилтот 6±2 хувийн интервалаас хол давлаа. Одоогийн байдлаар уул уурхайн үйл ажиллагаанд нөлөөлөөгүй байгаа ч эдийн засаг нийлүүлэлтийн сүлжээний дахин тасалдал үүсэхэд эмзэг хэвээр байна. Суурь инфляци болон инфляцын хүлээлт нэмэгдсэн. Монголбанк 8-р сард бодлогын хүү болон дотоодын заавал байлгах нөөцийн шаардлагыг тус бүр 50 суурь нэгжээр өсгөж, 12.5 болон 14.5 хувьд хүргэсэн.

“2026 оны бүтэн жилийн хувьд, уул уурхайн идэвхтэй үйл ажиллагаа нь бусад салбаруудын сул өсөлтийг нөхөж байгаа тул эдийн засгийн өсөлт 6.2 хувьтай бат бөх хэвээр байх төлөвтэй байна. Гадаад нөхцөл байдал мөн уул уурхайн экспортын нөлөөгөөр сайжрах төлөвтэй байна гэж дүгнэсэн байна. 

Түүнчлэн 2026 оны төсвийн тодотгол болон 2027 оны төсвийн тухайд уул уурхайн салбарын орлогын хамаарал өндөр байгаа нь төсвийг тэлэх үндэслэл болж байгаа ч инфляци болон бусад макро эдийн засгийн үзүүлэлтэд эрсдэл учирч болзошгүй гэж дүгнэсэн байна.

Сэтгэгдэл

0 / 50
0 / 1000