2026 оны 6 сарын 11, Пүрэв
USD3,400+0.5%
JPY22.5-0.2%
CNY470+0.3%
RUB38-0.1%
KRW2.6+0.2%
EUR3,700+0.4%
GBP4,300+0.3%
AUD2,250-0.3%
GOLD85,000MNT+1.2%
SILVER1,100MNT+0.8%
COPPER12,000MNT+0.6%
IRON850MNT-0.5%
OIL95+1.5%
GAS3.2-0.8%
USD3,400+0.5%
JPY22.5-0.2%
CNY470+0.3%
RUB38-0.1%
KRW2.6+0.2%
EUR3,700+0.4%
GBP4,300+0.3%
AUD2,250-0.3%
GOLD85,000MNT+1.2%
SILVER1,100MNT+0.8%
COPPER12,000MNT+0.6%
IRON850MNT-0.5%
OIL95+1.5%
GAS3.2-0.8%
Ачаалж байна...
Трамп Ираны дэглэмийг задарсан гэж мэдэгдсэн ч бодит байдал өөр байна.
Улс төр

Трамп Ираны дэглэмийг задарсан гэж мэдэгдсэн ч бодит байдал өөр байна.

Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны засгийн газарт хугацаа олгож, гал зогсоох хэлэлцээрийг сунгахдаа тэднийг "ноцтой задарсан" хэмээн тодорхойлсон юм

Трамп Ираны дэглэмийг задарсан гэж мэдэгдсэн ч бодит байдал өөр байна.

Б.Мөнхбат

2026 оны дөрөвдүгээр сарын 23

Хуваалцах:

Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны засгийн газарт хугацаа олгож, гал зогсоох хэлэлцээрийг сунгахдаа тэднийг "ноцтой задарсан" хэмээн тодорхойлсон юм. Дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнстэй хийх хоёр дахь шатны хэлэлцээрт оролцохоор Пакистанд ирээгүй нь Ираны удирдлагууд хэр зэрэг уялдаа холбоогүй болсныг харуулж байна гэж Цагаан ордон мэдэгдэв.

Харин Иран судлаачид үүнийг өөрөөр харж байна. Хэлэлцээг үргэлжлүүлэхийн тулд АНУ Ираны боомтуудын бүслэлтээ зогсоох ёстой гэж Тегеран шаардсаар байгаа бөгөөд олон шинжээчид Ираны удирдлагуудыг Цагаан ордны дүрсэлж байгаагаас хавьгүй илүү нягт байгаа гэж үзэж байна.

АНУ болон Израиль улсууд Ираны Дээд удирдагч Аятолла Али Хаменеи зэрэг цэргийн болон улс төрийн ихэнх топ удирдагчдыг устгаснаас хойш Иран дахь засаглал илүү төвөгтэй болсон. Нэгэн цагт хоорондоо өрсөлдөж байсан Исламын Бүгд Найрамдах Улсын улс төрийн хүрээний албан тушаалтнууд улс орныхоо оршин тогтнох эсэх тухай дайны аюул заналхийлэл дунд ирээдүйгээ шийдэж урьд өмнөхөөсөө ч илүү нягтарсаар байна. Энэ бүхэнд эцсийн шийдвэр гаргагч буюу талийгаач эцгийнхээ халааг авсан шинэ дээд удирдагч Можтаба Хаменеи манлайлах үүрэгтэй байгаа ч Иран улсын улс төрийн хүрээнийхний нэгдмэл байдал чухал юм. Улс төрийн үзэл бодол өөр боловч эдгээр албан тушаалтнууд дайны асуудал болон АНУ-тай хийх дипломат харилцааны тал дээр санал зөрөлдөж байгаа ч олон нийтэд нэгдмэл байдлаа харуулахыг эрмэлзэж байна гэж шинжээчид үзэж байна.

Сэтгэгдэл

0 / 50
0 / 1000