Дэлхийн зах зээл дэх алтны үнийн өсөлт нь банкуудыг ханшийн хэлбэлзлээс ашиг орлогоо нэмэгдүүлэх боломжийг нэмэгдүүлсээр байна. Монголбанк 2025 онд нийт 16.3 тонн алт худалдан авсан. Арилжааны банкууд нь алт олборлогчид болон төв банкны хооронд зуучлагчийн үүрэг гүйцэтгэснээр арилжааны шимтгэл болон ханшийн зөрүүгээс ашиг олдог. Монгол улсын арилжааны банкуудын 2025 оны ашиг орлогод алтны үнийн өсөлт томоохон эерэг нөлөө үзүүлсэн бөгөөд энэ 2026 онд ч мөн эерэг хүлээлт үүсгэж байна. Ийнхүү алтны ханшийн өсөлт, хэлбэлзэл нь банкуудад ашиг орлогоо нэмэгдүүлэх боломж олгож байгаа үйл явц дэлхий даяар ажиглагдаж байна. Тухайлбал Bank of America Corp.-ийн түүхий эдийн арилжааны орлого эхний улиралд 60%-иар өсжээ. Ингэснээр тус банк зах зээлийн хүчтэй хэлбэлзлийг ашиглаж, ялангуяа алтны үнийн өсөлтөөс ихээхэн ашигтай ажилласан байна. Зах зээлийн хэлбэлзэл нь Bank of America болон Уолл Стритийн бусад банкуудын хувьд ашигтай ажиллах боломж болж, үйлчлүүлэгчид багцаа дахин хуваарилах явцад арилжааны орлого нэмэгдэхэд нөлөөлсөн байна.

Эдийн засаг
Хятадын худалдан авагчид АНУ-ын вольфрамын хаягдлын зах зээлд өрсөлдөөн дэгдээж, үнийг өсгөв.
FT-ийн саяхны тайланд дурдсанаар, 2025 оны эхнээс Хятадын хаягдал металл худалдаачид АНУ-аас вольфрамын эх үүсвэр хайж эхэлжээ. Үүний шалтгаан нь уурх


