USD3,585
JPY22.1
CNY527
RUB46.2
KRW2.3
EUR4,092
GBP4,748
AUD2,472
USD3,585
JPY22.1
CNY527
RUB46.2
KRW2.3
EUR4,092
GBP4,748
AUD2,472
Ачаалж байна...
Алтны олборлолт түүхэн дээд хэмжээнд хүрсэн ч үйлдвэрлэлийн зардал өсөв.
Аж үйлдвэр

Алтны олборлолт түүхэн дээд хэмжээнд хүрсэн ч үйлдвэрлэлийн зардал өсөв.

Өнгөрсөн Пүрэв гарагт өсөөд байсан алтны үнэ Баасан гарагт эргэн буурав

Алтны олборлолт түүхэн дээд хэмжээнд хүрсэн ч үйлдвэрлэлийн зардал өсөв.

Б.Мөнхбат

2026 оны наймдугаар сарын 3

Хуваалцах:

Нью-Йоркийн арилжаа хаагдах дөхөх үед Comex-ийн спот гэрээний үнэ 1.6%-иар буурч, унци нь 4,037.86 ам.доллар болсон байна. Үүнд өмнөх өдөр нь 2.4%-иар унаад байсан ам.долларын индекс эргэн сэргэж, 100 нэгжээс давсан нь нөлөөлөв.

Зах зээлийн шилжилтийг даган Comex-ийн арилжааны дийлэнх эзлэхүүнийг бүрдүүлж буй 12 дугаар сарын алтны фьючерс үнэ 1.5%-иар буурч 4,099.50 ам.доллар болжээ. Мөн 9 дүгээр сарын мөнгөний үнэ 2.8%-иар унаж, унци нь 57.35 ам.долларт хүрснээр 2026 он гарсаар хүлээсэн алдагдал нь 19%-иас давлаа.

Гэсэн хэдий ч алтны үнэ энэ оны 2 дугаар сараас хойш анх удаа сарын дүнгээр өсөлттэй гарахаар байна.  

Дэлхийн алт олборлогчид түүхэндээ хамгийн их хэмжээний алт олборлосон ч мөн олборлолтын зардал нь мөн түүхэн дээд түвшиндээ хүрлээ. Энэ оны хоёрдугаар улиралд уурхайн олборлолт өмнөх оны мөн үеэс 2%-иар өсч, 966 тоннд хүрсэн нь хоёрдугаар улирлын хувьд түүхэн дээд амжилт бөгөөд өмнөх оны дээд үзүүлэлт болох 948 тонноос 2%-иар их байна. Эхний хагас жилийн олборлолт 1,867 тоннд хүрсэн нь мөн рекорд тогтоож, 2025 оны эхний хагасын 1,808 тонноос 3%-иар өсчээ.

Нөгөөтэйгүүр, салбарын үйлдвэрлэлийн бүрэн зардал (AISC - All-in Sustaining Costs) 1 дүгээр улиралд түүхэн дээд хэмжээндээ хүрч, унци нь 1,785 ам.доллар болсон байна. Энэ нь өмнөх улирлаас 5%-иар, өмнөх оны мөн үеэс 16%-иар өссөн үзүүлэлт юм.

Дэлхийн Алтны Зөвлөл үүнийг роялти (ашигт малтмалын нөөцийн төлбөр) болон компанийн удирдлагын зардал өссөнтэй холбон тайлбарлаж байна. Зардлын дарамт үүгээр зогсохгүй бөгөөд Ойрхи Дорнодын мөргөлдөөнөөс үүдэлтэй эрчим хүчний үнийн өсөлтийн анхны шинж тэмдгүүд зарим уурхайн үйл ажиллагаанд илэрч эхэлсэн бөгөөд ирэх улирлуудад илүү том нөлөө үзүүлнэ гэж таамаглаж байна. 

Алтны олборлолтын өсөлтийг дараах хэдэн улс голлон бүрдүүлэв. Үүнд, Канад улс Agnico Eagle компанийн Detour Lake зэрэг шинэ болон өргөтгөсөн төслүүдийн үйлдвэрлэл нэмэгдсэнээр 29%-ийн өсөлтийг тэргүүлжээ. Чили улсад Gold Fields-ийн Salares Norte уурхай тогтвортой шатандаа орж, Rio2-ын Fenix зэрэг шинэ уурхайнууд ашиглалтад орсноор олборлолт 24%-иар өсөв. Буркина Фасо улс West African Resources-ийн Kiaka болон Orezone Gold-ийн Bombore уурхайн түүхий эдийн боловсруулалт нэмэгдсэнээр 17%-иар, харин Гана улс Newmont-ийн Ahafo North болон Asante Gold-ийн Bibiani уурхайн олборлолт нэмэгдсэнээр 8%-иар тус тус өсчээ.

Үүний эсрэгээр Мексикийн олборлолт 23%-иар буурсан нь Newmont-ийн Peñasquito уурхай 8 дугаар шат руу шилжиж, бага агуулгатай хүдэр боловсруулж байгаатай холбоотой юм. Дэлхийн Алтны Зөвлөл тус уурхайг 2028 оноос нааш өндөр агуулгатай хүдэр рүү шилжихгүй гэж таамаглаж байна. 

Дахин боловсруулалтын (recycling) хувьд улирал хоорондын үнийн уналтаас шалтгаалан иргэд алтаа эргүүлж зарахаа больсноор 6%-иар буурч, 326 тонн болсон байна. Өндөр үнэ нь үнэт эдлэлийн борлуулалтад дарамт учруулсаар байх боловч хэрэглэгчид алтаа зарихаас илүү хадгалахыг илүүд үзэж байгаа тул дахин боловсруулалт нэмэгдэх шинж тэмдэг бага байна.

Албан сектор буюу Төв банкнууд энэ улирлын хамгийн том худалдан авалтуудыг хийсэн байна. Тухайлбал, Төв банкуудын цэвэр худалдан авалт 289 тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 62%-иар өсч, 1 дүгээр улирлын шинэчилсэн үзүүлэлт болох 57 тонноос даруй 5 дахин нэмэгдэж, 2 дугаар улирлын түүхэн дээд хэмжээнд хүрсэн байна.

Польшийн Үндэсний Банк 51 тонн алт худалдан авснаар хамгийн том худалдан авагч болж, нийт нөөцөө 632 тоннд, эхний хагас жилийн худалдан авалтаа 82 тоннд хүргэн, 700 тонны зорилтдоо улам ойртсон байна. Хятадын Ардын Банк 33 тонн алт нэмж худалдаж авсан нь 2023 оны 4 дүгээр улирлаас хойших хамгийн өндөр үзүүлэлт бөгөөд нийт албан ёсны нөөцөө 2,346 тоннд хүргэсэн байна.

Сэтгэгдэл

0 / 50
0 / 1000

Холбоотой мэдээ

Newmont $1.95 тэрбумын хэлцлээр маргаанаа шийдвэрлэж, алтны салбарын томоохон активын бүтэц өөрчлөгдөв
Аж үйлдвэр

Newmont $1.95 тэрбумын хэлцлээр маргаанаа шийдвэрлэж, алтны салбарын томоохон активын бүтэц өөрчлөгдөв

Тус компанийн активын бүтэц, хөрөнгө оруулалтын чиглэл болон алтны үнийн өндөр түвшинтэй холбоотойгоор энэ шийдвэр нь дэлхийн алт олборлолтын салбарын

Аж үйлдвэр3 мин
АНУ критикал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэхэд 3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна.
Аж үйлдвэр

АНУ критикал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэхэд 3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна.

Энэхүү бодлогын гол зорилго нь дотоодын олборлолтыг нэмэгдүүлэх, боловсруулах хүчин чадлыг хөгжүүлэх, батлан хамгаалах болон стратегийн үйлдвэрлэлийн

Аж үйлдвэр3 мин
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Аж үйлдвэр

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

Тэрээр өнөөдөр төслийн нийт гүйцэтгэл 60 хувьтай , 4500 хүн гурван ээлжээр, 24 цагаар ажиллаж байна. Үндсэн тоног төхөөрөмжүүд ирж, угсралтын ажил эрч

Аж үйлдвэр2 мин