USD3,585
JPY22.1
CNY527
RUB46.2
KRW2.3
EUR4,092
GBP4,748
AUD2,472
USD3,585
JPY22.1
CNY527
RUB46.2
KRW2.3
EUR4,092
GBP4,748
AUD2,472
Ачаалж байна...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Аж үйлдвэр

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр буюу 2026 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Дорноговь аймагт баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэр дээр ажиллаж үйлдвэрийн бүтээн байгуулалтыг шуурхай дуусгаж, учир ч буй хүндрэлтэй асуудлуудыг яаралтай шийдвэрлэх чиглэлээр холбогдох албаны хүмүүст үүрэг чиглэл өглөө.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

Б.Мөнхбат

2026 оны наймдугаар сарын 10

Хуваалцах:

Тэрээр өнөөдөр төслийн нийт гүйцэтгэл 60 хувьтай , 4500 хүн гурван ээлжээр, 24 цагаар ажиллаж байна. Үндсэн тоног төхөөрөмжүүд ирж, угсралтын ажил эрчимжлээ. Үйлдвэрийн түүхий эдийг тасралтгүй хангах 527 км газрын тос дамжуулах хоолойн ажил 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй, дуусах шатандаа оржээ. Одоо энэ эрчээ алдаж болохгүй. Үйлдвэр жилд 1.5 сая тонн түүхий тос боловсруулна. 824 мянган тонн дизель, 396 мянган тонн АИ-95 бензин, 80 мянган тонн онгоцны түлш болон бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ.Үүний үр дүнд Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээнийхээ 55 орчим хувийг дотооддоо хангах боломж бүрдэнэ. Цаг үеийн ямар ч эрсдэл, тодорхойгүй үед дотооддоо тодорхой хэмжээнд хамгаалах суурьтай болно.

Тиймээс үйлдвэрийн түүхий эдийн хангамжийг одооноос баталгаажуулна. Хайгуул, олборлолтыг эрчимжүүлнэ. Эрчим хүч, барилгын материал, инженер техникийн боловсон хүчин, хотхон, дэд бүтцийн асуудлыг бүтээн байгуулалттай зэрэгцүүлэн шийдвэрлэнэ гэж хэлсэн байна. Монгол Улсын Ерөнхий сайдын зүгээс Засгийн газрын холбогдох сайд, албаныханд хариуцах ажил, хугацааг тодорхой болгож үүрэг өглөө.



Үүнд:

1. Үйлдвэрийн санхүүгийн дарамтыг бууруулж, Аж үйлдвэрийн парк болгох асуудлыг шийдвэрлэх.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Сангийн сайд З.Мэндсайхан, “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай нарт.

2. Үйлдвэрийн түүхий эдийн хангамжийг баталгаажуулж, түүхий тосны хайгуулыг эрчимжүүлэх.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга П.Баянбаатар, Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал нарт.

3. Үйлдвэрийн бүтээн байгуулалтад шаардлагатай барилгын материалын хангамжийг тасалдуулахгүй шийдвэрлэх.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга П.Баянбаатар, Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал нарт.

4. Барилга байгууламжийн зураг төслийн магадлалыг шуурхай хийж, төрөөс шалтгаалах хүлээлт, саатлыг арилгах.

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын захирал Д.Мөнхбаатар нарт.

5. Үйлдвэрийг эрчим хүчний найдвартай, тасралтгүй эх үүсвэрээр хангах.

Эрчим хүчний сайд Б.Найдалаад.

6. Үйлдвэр ашиглалтад ороход шаардлагатай нарийн мэргэшсэн инженер, техникийн ажилтнуудыг одооноос бэлтгэх.

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай, Боловсролын сайд Л.Энх-Амгалан нарт.

7. Үйлдвэрийн ажилчдын хотхон болон шаардлагатай дэд бүтцийн санхүүжилтийг шийдвэрлэх.

Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл, Гүйцэтгэх захирал С.Баатарсүрэн нарт.

8. Төсөл хэрэгжүүлэгч компаниудад олгох зээлийн нөхцөлийг шинэчилж, санхүүжилтийн дарамтыг бууруулах.

Сангийн сайд З.Мэндсайхан, “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай нарт.

9. Газрын тос дамжуулах хоолойн санхүүжилттэй холбоотой нүүрсний тээврийг тасалдуулахгүй зохион байгуулах.

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Чагнаадорж нарт.

10. Төслийн хэрэгжилтэд өдөр тутмын хяналт тавьж, ажлын явцыг долоо хоног бүр олон нийтэд ил тод тайлагнах үүрэг чиглэлүүдийг тус тус өгсөн байна.

Сэтгэгдэл

0 / 50
0 / 1000

Холбоотой мэдээ

Newmont $1.95 тэрбумын хэлцлээр маргаанаа шийдвэрлэж, алтны салбарын томоохон активын бүтэц өөрчлөгдөв
Аж үйлдвэр

Newmont $1.95 тэрбумын хэлцлээр маргаанаа шийдвэрлэж, алтны салбарын томоохон активын бүтэц өөрчлөгдөв

Тус компанийн активын бүтэц, хөрөнгө оруулалтын чиглэл болон алтны үнийн өндөр түвшинтэй холбоотойгоор энэ шийдвэр нь дэлхийн алт олборлолтын салбарын

Аж үйлдвэр3 мин
АНУ критикал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэхэд 3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна.
Аж үйлдвэр

АНУ критикал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэхэд 3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна.

Энэхүү бодлогын гол зорилго нь дотоодын олборлолтыг нэмэгдүүлэх, боловсруулах хүчин чадлыг хөгжүүлэх, батлан хамгаалах болон стратегийн үйлдвэрлэлийн

Аж үйлдвэр3 мин
Төмрийн хүдрийн олборлолт өсөж, Дарханы төмөрлөгийн үйлдвэр хагас жилд 1.38 сая тонн баяжмал экспортолжээ.
Аж үйлдвэр

Төмрийн хүдрийн олборлолт өсөж, Дарханы төмөрлөгийн үйлдвэр хагас жилд 1.38 сая тонн баяжмал экспортолжээ.

Харин дэлхийн зах зээл дэх төмрийн хүдрийн үнийн дарамт нь олборлогч болон экспортлогч компаниудын ашигт ажиллагаанд гол эрсдэл хэвээр байна. Үндэсний

Аж үйлдвэр4 мин