2026 оны 6 сарын 11, Пүрэв
USD3,400+0.5%
JPY22.5-0.2%
CNY470+0.3%
RUB38-0.1%
KRW2.6+0.2%
EUR3,700+0.4%
GBP4,300+0.3%
AUD2,250-0.3%
GOLD85,000MNT+1.2%
SILVER1,100MNT+0.8%
COPPER12,000MNT+0.6%
IRON850MNT-0.5%
OIL95+1.5%
GAS3.2-0.8%
USD3,400+0.5%
JPY22.5-0.2%
CNY470+0.3%
RUB38-0.1%
KRW2.6+0.2%
EUR3,700+0.4%
GBP4,300+0.3%
AUD2,250-0.3%
GOLD85,000MNT+1.2%
SILVER1,100MNT+0.8%
COPPER12,000MNT+0.6%
IRON850MNT-0.5%
OIL95+1.5%
GAS3.2-0.8%
Ачаалж байна...
БНХАУ-ын CMRG групп BHP-ийн төмрийн хүдрийг хүлээн авахыг зөвшөөрч, худалдааны маргаан түр намжлаа.
Аж үйлдвэр

БНХАУ-ын CMRG групп BHP-ийн төмрийн хүдрийг хүлээн авахыг зөвшөөрч, худалдааны маргаан түр намжлаа.

Хятадын төрийн өмчит төмрийн хүдрийн нэгдсэн худалдан авагч CMRG (China Mineral Resources Group) групп дотоодын хэд хэдэн гангийн үйлдвэрт BHP группын төмрийн хүдрийг худалдан авахыг зөвшөөрлөө.

БНХАУ-ын CMRG групп BHP-ийн төмрийн хүдрийг хүлээн авахыг зөвшөөрч, худалдааны маргаан түр намжлаа.

Б.Мөнхбат

2026 оны дөрөвдүгээр сарын 14

Хуваалцах:

Өнгөрсөн онд CMRG -ийн зүгээс Хятадын гангийн үйлдвэрүүдэд BHP группын зарим төрлийн төмрийн хүдрийг худалдан авахыг хязгаарлаад байсан билээ. Харин талууд ийнхүү олон сар үргэлжилсэн худалдааны маргааныг түр хугацаанд зөөллөж харилцан зөвшилцөлд хүрч эхэлж байна.

CMRG-ийн албаны хүмүүс BHP-ийн ам.доллараар үнэлэгдэх зарим төмрийн хүдрийн тендерийг Мягмар гарагаас эхлэн сэргээж болох талаар гангийн үйлдвэрүүдэд мэдэгджээ. Хэдийгээр боомтууд дээрх BHP-ийн биет нийлүүлэлтийг (portside inventories) авах албан ёсны зөвшөөрөл хараахан гараагүй байгаа ч удахгүй холбогдох шийдвэр гарна гэж эх сурвалжууд мэдээлэв.

Өнгөрсөн есдүгээр сараас хойш BHP болон CMRG хооронд төмрийн хүдрийн урт хугацааны нийлүүлэлтийн гэрээний нөхцөлөөс үүдэлтэй маргаан үүссэн бөгөөд CMRG эхлээд Жимблбар (Jimblebar) сортын хүдрийг хориглож, улмаар BHP-ийн зүгээс тэдний санал болгосон нөхцөлөөс татгалзсаны хариуд ам.доллараар үнэлэгдсэн бүх төмрийн хүдэрт өргөн хүрээний хязгаарлалт тогтоосон. Одоогоор харин Жимблбар төрлийн хүдрийн нийлүүлэлт сэргэх эсэх нь одорхойгүй байна.

CMRG-ийн байр суурь ийнхүү зөөлөрсөн нь BHP-ийн Гүйцэтгэх захирал Брэндон Крэйгийн (Brandon Craig) Хятадад хийсэн айлчлалын дараа тохиож байна. Крэйг айлчлалынхаа хүрээнд China Baowu Steel Group болон CMRG-ийн удирдлагуудтай уулзсан бөгөөд уг айлчлалд компанийн өмнөх Гүйцэтгэх захирал Майк Хенри мөн хамт оролцсон байна.

Сэтгэгдэл

0 / 50
0 / 1000