2026 оны 6 сарын 11, Пүрэв
USD3,400+0.5%
JPY22.5-0.2%
CNY470+0.3%
RUB38-0.1%
KRW2.6+0.2%
EUR3,700+0.4%
GBP4,300+0.3%
AUD2,250-0.3%
GOLD85,000MNT+1.2%
SILVER1,100MNT+0.8%
COPPER12,000MNT+0.6%
IRON850MNT-0.5%
OIL95+1.5%
GAS3.2-0.8%
USD3,400+0.5%
JPY22.5-0.2%
CNY470+0.3%
RUB38-0.1%
KRW2.6+0.2%
EUR3,700+0.4%
GBP4,300+0.3%
AUD2,250-0.3%
GOLD85,000MNT+1.2%
SILVER1,100MNT+0.8%
COPPER12,000MNT+0.6%
IRON850MNT-0.5%
OIL95+1.5%
GAS3.2-0.8%
Ачаалж байна...
Грант Айзек: Цөмийн реакторын бүтээн байгуулалтын шинэ давлагааг эхэлж магадгүй.
Технологи

Грант Айзек: Цөмийн реакторын бүтээн байгуулалтын шинэ давлагааг эхэлж магадгүй.

Ойрхи Дорнод дахь дайны байдал нь олон улсын түвшинд эрчим хүчний хямралыг үүсгээд багагүй хугацаа өнгөрөөд байна.

Грант Айзек: Цөмийн реакторын бүтээн байгуулалтын шинэ давлагааг эхэлж магадгүй.

Б.Мөнхбат

2026 оны тавдугаар сарын 4

Хуваалцах:

Ойрхи Дорнод дахь дайны байдал нь олон улсын түвшинд эрчим хүчний хямралыг үүсгээд багагүй хугацаа өнгөрөөд байна. Энэ хугацаанд улс орнууд эрчим хүчний найдвартай гинжин хэлхээний бүтцийг эргэн харж, ирээдүйд үүсч болох хүндрэл бэрхшээлийг хэрхэн даван туулах хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна. Нүүрсэн түлштэй цахилгаан станцуудын талаарх баримталж ирсэн байр сууринаасаа ч зарим талаар ухарч, хаагдаад байсан эрчим хүчний нүүрсний уурхайнууд, цахилгаан станцуудаа дахин ажиллуулж эхлэх тухай бодлого хөтөлбөрүүд ч Европын улс орнуудад хэрэгжиж эхлэхээр байна. Мөн үүнтэй зэрэгцэн цөмйин эрчим хүчний хөтөлбөрүүд ч олон улсын хэмжээнд идэвхжих нь тодорхой болоод байна. Тухайлбал, АНУ цөмийн эрчим хүчний түлшний найдвартай эх үүсвэрүүдийг бүрдүүлэхийн тулд тэрбум тэрбум ам. долларын дэмжлэгийг уран олборлогч болон баяжуулагч нарт олгож эхлээд байна. 

Энэ талаар олон улсын түвшинд шинэ яриа хэлэлцээрүүд идэвхжсээр байгаа бөгөөд “Cameco” компанийн ерөнхийлөгч бөгөөд үйл ажиллагаа эрхэлсэн захирал Грант Айзек Иран дахь дайн нь 1970-аад оны эрчим хүчний хямралын дараах үетэй ижил хэмжээний цөмийн реакторын бүтээн байгуулалтын шинэ давлагааг эхлүүлж магадгүй гэж мэдэгдлээ.

Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээлснээр, өнөөдөр ажиллаж буй цөмийн цахилгаан станцуудын 40 гаруй хувь нь 1973 онд ОПЕК-оос тавьсан нефтийн хориг арга хэмжээний хариуд баригдсан байна. Хямралын дараа цөмийн реактор барих олон жилийн хөтөлбөрийг эрчимтэй хэрэгжүүлж эхэлсэн барууны орнуудын тоонд Франц, Япон, Өмнөд Солонгос болон Их Британи багтаж байв.

Грант Айзек "The Northern Miner" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа, “Дэлхий дахинд, тэр дундаа барууны орнуудад ирээдүйд цөмийн эрчим хүчний шинэ байгууламжууд баригдах талаар би урьд өмнө хэзээ ч ийм итгэлтэй байж үзээгүй” хэмээн онцолжээ.

"Westinghouse Electric" хамтарсан үйлдвэрийнхээ 49 хувийг эзэмших замаар уран олборлож, цөмийн реактор барьдаг тус компани нь сэргээгдэх эрчим хүчний эрэлт нэмэгдэж буй энэ үед хэд хэдэн томоохон төслийг нэгэн зэрэг хэрэгжүүлж байна. 

Одоогийн дэлхий ертөнц уур амьсгалын аюулгүй байдал болон эрчим хүчний өөр ямар эх үүсвэр байж болох вэ гэдэгт санаа зовж байна. Уур амьсгал, эрчим хүч болон үндэсний аюулгүй байдлын энэхүү хослол нь цөмийн эрчим хүчний шинэ байгууламжуудыг барихад маш том түлхэц болнт гэж үзэж байна.

Дашрамд дурдахад Монгол улсад салбар байгуулан ажиллаж байсан "Cameco" компани нь дэлхийн ураны 15 хувийг үйлдвэрлэдэг. Саскатун хотод төвтэй тус компани нь нийлүүлэлтийн 20 орчим хувийг бүрдүүлдэг Казахстаны төрийн өмчит "Kazatomprom" (LSE: KAP) компанийн дараа дэлхийд хоёрдугаарт ордог уран олборлогч юм. Хоёр компани хоёулаа "Inkai" хамтарсан үйлдвэрийн түншүүд бөгөөд тус үйлдвэр энэ жил 10.5 сая фунт уран олборлохоор төлөвлөж байна. 

Эрэлт нэмэгдэж, анхдагч нийлүүлэлт хүндэрч, шинэ уурхайн бүтээн байгуулалтууд тодорхойгүй байгаагаас шалтгаалан ирэх арваад жилүүдэд ураны нийлүүлэлтийн хомсдол улам бүр нэмэгдэх төлөвтэй байна гэж шинжээчид үзэж байна. 

Одоогоор дэлхийн хэмжээнд ураны эрэлт 2040 он гэхэд гурав дахин нэмэгдэх төлөвтэй байгаа нь шинэ уурхайнуудыг хөгжүүлэх шаардлагатайг харуулж байна. Дэлхийн Цөмийн Холбооны мэдээллээр эрэлт нь үйлдвэрлэлээсээ жилд хэдийнэ 50-60 сая фунтээр давсан байна.

АНУ болон Израиль Ираныг бөмбөгдөж эхлэхээс ч өмнө цөмийн эрчим хүчний эрэлт хэрэгцээ өсөж байсан бөгөөд энэ нь технологийн компаниуд хиймэл оюун ухааны (AI) хэрэглээнд зориулж эрчим хүч ихээр шаарддаг өгөгдлийн төвүүдийг олноор нь барьж эхэлсэнтэй холбоотой юм. Мөн АНУ-ын засгийн газар улсынхаа баруун өмнөд хэсэгт ураны төслүүдийг түргэсгэх болон төрөл бүрийн дэмжлэг үзүүлэх замаар цөмийн эрчим хүчний сэргэлтийг идэвхжүүлэхээр ажиллаж байна. 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын 2025 оны 5-р сард гаргасан захирамж нь тус улсын цөмийн эрчим хүчний хүчин чадлыг 2050 он гэхэд дөрөв дахин нэмэгдүүлж, 400 гигаватт орчимд хүргэх зорилготой юм.

Түүнчлэн, Азийн хамгийн олон хүн амтай Энэтхэг улс цөмийн хүчин чадлаа нэмэгдүүлэх төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхлээд байна.

"Cameco" компани ирэх есөн жилийн хугацаанд Энэтхэгт зах зээлийн үнээр 22 сая фунт орчим ураны хүдрийн баяжмал нийлүүлэхээр өнгөрсөн 3-р сард тохиролцсон бөгөөд энэхүү хэлцлийн нийт дүн ойролцоогоор 1.9 тэрбум ам.доллар болж байна.

Ураны үнийг нэг фунт тутамд 86.95 ам.доллароор тооцсон тус гэрээний дагуу нийлүүлэлт 2027 онд эхэлж, 2035 он хүртэл үргэлжлэх юм. "Cameco" өмнө нь 2015 онд эхэлсэн таван жилийн хугацаатай гэрээний дагуу Энэтхэгт уран нийлүүлж байсан туршлагатай.Энэтхэг дэх боломжууд зөвхөн уран эсвэл шар нунтаг (yellowcake) худалдаалахаар хязгаарлагдахгүй.

Энэтхэг улс өөрийн гэсэн реакторын загвартай. Тэд “Candu” реакторын технологийг авч, өөрийн орны хэрэгцээнд нийцүүлэн өөрчилсөн. Тэд энэ төрлийн реакторуудыг олноор нь барьж байгаа. 

Дэлхийн хамгийн том биет ураны санг удирддаг "Sprott Asset Management"-ийн Гүйцэтгэх захирал Жон Чампаглиа компанийнхаа цахим хуудсанд тавигдсан ярилцлагадааь, Шинэ Делигийн “Cameco” болон “Kazatomprom”-оос уран худалдаж авах шийдвэр нь “зах зээлд маш өөдрөг (bullish) дохио өгч байна” гэв.

Одоогийн байдлаар ажиллаж буй 24 реактортой, 8 орчим гигаваттын хүчин чадалтай Энэтхэг улс 2047 он гэхэд энэ үзүүлэлтийг 100 гигаватт хүргэхийн тулд хэдэн арван реактор нэмж ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

Сэтгэгдэл

0 / 50
0 / 1000