USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
Ачаалж байна...
Iwatani болон Cosmo компаниуд устөрөгчийн дотоодын нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд 50 тэрбум иен зарцуулна
Аж үйлдвэр

Iwatani болон Cosmo компаниуд устөрөгчийн дотоодын нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд 50 тэрбум иен зарцуулна

Японы устөрөгчийн зах зээлийн 70 орчим хувийг дангаараа хангадаг Iwatani корпораци болон Cosmo Energy Holdings компаниуд хамтран Токиогийн ойролцоох Чиба дахь нефть боловсруулах үйлдвэрийг түшиглэн устөрөгчийн томоохон сүлжээ байгуулахаар боллоо

Iwatani болон Cosmo компаниуд устөрөгчийн дотоодын нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд 50 тэрбум иен зарцуулна

Н.Намуун

2026 оны аравдугаар сарын 6

Хуваалцах:

Энэхүү алхам нь хоёр компанийн дунд 2024 оны 4 дүгээр сард байгуулсан хөрөнгө оруулалт, бизнесийн түншлэлийн гэрээг бодит ажил хэрэг болгож буй томоохон явдал юм.

Төслийн хүрээнд хоёр компани өөр өөрийн чиглэлээр дараах хөрөнгө оруулалтыг хийхээр тохиролцжээ. Cosmo Oil компанийн зүгээс одоо зогсонги байгаа, өдөрт 80 тонн устөрөгч гаргах хүчин чадалтай үйлдвэрээ сэргээн засварлахад 20 тэрбум иен зарцуулна. Үйлдвэрлэсэн устөрөгчийн тодорхой хэсгийг өөрсдийн боловсруулах үйлдвэрт ашиглаж, үлдсэнийг нь Iwatani-д нийлүүлэх юм байна.

Iwatani Industrial Gases компанийн хувьд өдөрт 11.6 тонн шингэрүүлсэн устөрөгч үйлдвэрлэх шинэ үйлдвэр барихад 30 тэрбум иен хөрөнгө оруулна. Тэд Cosmo-гоос авсан устөрөгчийг шингэрүүлж, дотоодын хэрэглэгчдэд түгээх ажээ.

Хоёр компани устөрөгчийн үйлдвэрлэлийг нэг дор нэгтгэснээр тус тусдаа хөрөнгө оруулалт хийснээс харьцангуй бага зардал гарах бөгөөд дотоодын зах зээлд өрсөлдөхүйц үнэтэй устөрөгчийн сүлжээг бий болгоно гэж үзэж байна. Төслийн инженерчлэл, хангамж, барилга угсралтын (EPC) ажлыг тэдний 2023 онд хамтран байгуулсан Cosmo Iwatani Hydrogen Engineering хамтарсан үйлдвэр удирдан гүйцэтгэхээр болжээ.

Iwatani корпораци нь 2023 онд Cosmo-ийн хувьцааг нэмж авснаар тус компанийн хамгийн том хувьцаа эзэмшигч болсон бөгөөд энэхүү төсөл нь тэдний стратегийн түншлэлийг улам гүнзгийрүүлж байна.

Сэтгэгдэл

0 / 50
0 / 1000

Холбоотой мэдээ

АНУ 18 жилийн дараа анхны шинэ зэсийн ордоо ашиглалтад оруулж, Флоренсийн төсөл арилжааны үйлдвэрлэлээ эхлүүлэв
Аж үйлдвэр

АНУ 18 жилийн дараа анхны шинэ зэсийн ордоо ашиглалтад оруулж, Флоренсийн төсөл арилжааны үйлдвэрлэлээ эхлүүлэв

АНУ-ын зэсийн салбарт шинэ технологи нэвтрүүлсэн томоохон үйл явдал тохиож, Аризона мужийн Флоренс хотын ойролцоох Florence Copper төсөл арилжааны үйл

Аж үйлдвэр4 мин
Канадын Horne 5 алтны төсөл ашиглалтад орвол Квебек мужийн ДНБ-д 8.8 тэрбум канад долларын хувь нэмэр оруулах тооцоо гарчээ
Аж үйлдвэр

Канадын Horne 5 алтны төсөл ашиглалтад орвол Квебек мужийн ДНБ-д 8.8 тэрбум канад долларын хувь нэмэр оруулах тооцоо гарчээ

Канадын Квебек мужид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй томоохон уул уурхайн төслүүдийн нэг болох Horne 5 алтны төсөл ашиглалтад орсон тохиолдолд үйл ажиллаг

Аж үйлдвэр4 мин
Намибийн гадаадын шууд хөрөнгө оруулалт хоёр дахин нэмэгдэж, 11.4 тэрбум намиб долларт хүрэв
Аж үйлдвэр

Намибийн гадаадын шууд хөрөнгө оруулалт хоёр дахин нэмэгдэж, 11.4 тэрбум намиб долларт хүрэв

Намиби улсын гадаадын шууд хөрөнгө оруулалтын (FDI) цэвэр урсгал 2026 оны хоёрдугаар улиралд өмнөх улирлаас хоёр дахин нэмэгдэж, 11.4 тэрбум намиб дол

Аж үйлдвэр4 мин