Өдөрлөгт “Эрдэнэс Тавантолгой” ХК, Санхүүгийн зохицуулах хороо, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Монголын хөрөнгийн бирж, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Монголын нотариатын танхимын Дархан-Уул аймаг дахь салбар болон үнэт цаасны компаниуд оролцож, хувьцаа өвлүүлэх, данс нээх үйлчилгээг үзүүлж зөвлөгөө, мэдээлэл өгч байна.
Өдөрлөг Залуучууд театрт 20:00 цаг хүртэл үргэлжлэх тул Дархан-Уул аймгийн иргэд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
