USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
Ачаалж байна...
“Hexagon” компани ил уурхайн технологийн автомашинуудын аюулгүйн системийг дэлхийн хэмжээнд нэвтрүүлж эхэллээ.
Технологи

“Hexagon” компани ил уурхайн технологийн автомашинуудын аюулгүйн системийг дэлхийн хэмжээнд нэвтрүүлж эхэллээ.

"Hexagon" компани нь дараагийн үеийн “Тээврийн хэрэгслийн аюулгүйн систем” (Vehicle Intervention System буюу VIS)-ээ дэлхийн зах зээлд гаргаж байгаагаа зарлалаа,

“Hexagon” компани ил уурхайн технологийн автомашинуудын аюулгүйн системийг дэлхийн хэмжээнд нэвтрүүлж эхэллээ.

Б.Мөнхбат

2026 оны есдүгээр сарын 7

Хуваалцах:

Энэхүү систем нь ил уурхайн үйл ажиллагаанд осол гарахаас өмнө урьдчилан сэргийлэхэд туслах зориулалттай аюулгүй байдлын дэвшилтэт шийдэл юм байна.

Энэхүү шинэ систем нь Hexagon компанийн VIS платформын хамгийн сүүлийн үеийн шинэчлэлт бөгөөд уурхайн эгзэгтэй нөхцөл байдалд тээврийн хэрэгслийг өөрөө удирдах (автомат) чадамжийг нэмэгдүүлж, хамгаалалтын хүрээг өргөжүүлсэн байна.

Тодруулбал, 9 дүгээр түвшний (Level 9) тээврийн хэрэгслийн аюулгүйн системийн хувьд VIS нь аюулгүйн хязгаар зөрчигдсөн, өндөр эрсдэлтэй нөхцөл байдалд машиныг автоматаар хяналтдаа авдаг. Ингэснээр осол аваараас сэргийлэх, ажилтнуудыг хамгаалах, уурхайн тасралтгүй үйл ажиллагааг дэмжихэд тусалдаг байна.

Энэхүү системийг зах зээлд гаргахын өмнө Преторийн их сургуулийн (University of Pretoria) хараат бус "Технологийн бэлэн байдлын 4 дүгээр түвшний" (TRL 4) баталгаажуулалтын хөтөлбөрийг амжилттай давсан бөгөөд ингэснээр ил уурхайн салбарт уг шалгуурыг давсан анхны 9 дүгээр түвшний шийдэл болж байна.

Hexagon-ийн "Осол аваараас урьдчилан сэргийлэх систем" (Collision Avoidance System) болон нэгдсэн аюулгүй байдлын багцад суурилсан VIS нь зөвхөн операторт зөвлөх эсвэл анхааруулах удирдлага хангалтгүй болсон үед хамгаалалтын эцсийн шугам болж ажилладаг. Систем нь машины хурд болон хүчийг автоматаар сааруулж, тоормосыг ажиллуулах, тээврийн хэрэгсэл хоорондын аюулгүйн зайг бариулах, хэт өндөр хурдыг (ялангуяа уурхайн налуу замуудад) хязгаарлах ба хэрэв системийн ноцтой алдаа илэрвэл тээврийн хэрэгслийг аюулгүй төлөвт шилжүүлж зогсоож чаддаг.

Түүнчлэн, энэхүү систем нь анхны тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдийн (OEM) ямар нэгэн хязгаарлалтгүйгээр маш олон төрлийн тээврийн хэрэгсэл, өөр өөр брэндийн машинууд дээр уян хатан суурилуулагддаг давуу талтай.

Ил уурхайн операторуудад үзэгдэх орчин, ядаргаа, хүрээлэн буй орчны нөхцөл байдал болон хүний хүчин зүйлээс шалтгаалсан маш нарийн төвөгтэй, хувьсамтгай эрсдэлүүд тулгарсаар байдаг. Хэдхэн миллисекундэд бүхнийг шийдвэрлэх эгзэгтэй үед уурхайнуудад шийдвэртэй алхам хийж чадах технологи хэрэгтэй байдаг. Дараагийн үеийн VIS систем нь олон жилийн үйл ажиллагааны туршлага болон бодит үр дүн дээр суурилсан бөгөөд ажилтнууд, тоног төхөөрөмж, бүтээмжийг хамгаалахад тусална" гэж Hexagon Mining-ийн ерөнхийлөгч Dave Goddard хэлсэн байна.

VIS систем нь 2018 оноос хойш бодит үйлдвэрлэлийн орчинд ашиглагдаж эхэлсэн бөгөөд шинэ үеийн платформ нь энэхүү суурин дээр тулгуурлан хамгаалалтын хүрээг улам өргөжүүлж, салбарын хувьсан өөрчлөгдөж буй шаардлагад нийцүүлэн системийн нарийвчлалыг сайжруулсан байна.

Сэтгэгдэл

0 / 50
0 / 1000