2026 оны 6 сарын 11, Пүрэв
USD3,400+0.5%
JPY22.5-0.2%
CNY470+0.3%
RUB38-0.1%
KRW2.6+0.2%
EUR3,700+0.4%
GBP4,300+0.3%
AUD2,250-0.3%
GOLD85,000MNT+1.2%
SILVER1,100MNT+0.8%
COPPER12,000MNT+0.6%
IRON850MNT-0.5%
OIL95+1.5%
GAS3.2-0.8%
USD3,400+0.5%
JPY22.5-0.2%
CNY470+0.3%
RUB38-0.1%
KRW2.6+0.2%
EUR3,700+0.4%
GBP4,300+0.3%
AUD2,250-0.3%
GOLD85,000MNT+1.2%
SILVER1,100MNT+0.8%
COPPER12,000MNT+0.6%
IRON850MNT-0.5%
OIL95+1.5%
GAS3.2-0.8%
Ачаалж байна...
Алдарт дуучин Селин Дион тайзнаа эргэн ирлээ
Соёл

Алдарт дуучин Селин Дион тайзнаа эргэн ирлээ

Урьд нь ховор тохиолддог мэдрэлийн эмгэгийн улмаас уран бүтээлээсээ хөндийрөөд байсан Селин Дион тайзнаа эргэн ирэх цуврал тоглолтоо зарлалаа.

Алдарт дуучин Селин Дион тайзнаа эргэн ирлээ

Б.Мөнхбат

2026 оны дөрөвдүгээр сарын 21

Хуваалцах:

Урьд нь ховор тохиолддог мэдрэлийн эмгэгийн улмаас уран бүтээлээсээ хөндийрөөд байсан Селин Дион тайзнаа эргэн ирэх цуврал тоглолтоо зарлалаа. 

Түүний эргэн ирэлттэй холбоотой маш их таамаглал яригдаж байсныг баталж, Дион Парист 10 тоглолт хийхээр товлосон байна. Энэхүү мэдээг тэрээр өөрийн төрсөн өдөрт зориулж даваа гарагт нийгмийн сүлжээгээр хуваалцжээ. Тоглолтууд 9 болон 10-р сард болох юм. 

Тэрээр өөрийн албан ёсны Инстаграм хаягтаа нийтэлсэн дүрс бичлэгтээ: "Энэ жил би амьдралынхаа хамгийн сайхан төрсөн өдрийн бэлгийг авч байна" гэж ярьсан байна. 

Даваа гарагт 58 нас хүрсэн, туйлын их баяртай байгаа дуучин бүсгүй өөрийгөө "маш сайн", "хүчтэй" байгаагаа дурдаад, бүр бага зэрэг бүжиглэж ч үзүүлсэн байна.

Үүнээс гадна энэхүү тоглолт нь анх 10 байсан ч эрэлт ихтэй байсан тул нэмэлтээр 6 тоглолт зарлагдаж, нийт 16 тоглолт болон өргөжсөн. Тасалбарын урьдчилсан захиалга 2026 оны 4-р сарын 7-нд эхэлж, улмаар 4-р сарын 10-нд албан ёсоор борлуулагдаж дууссан байна.

9-р сарын хуваарь:

• 9-р сарын 12 (Бямба) — Нээлтийн тоглолт

• 9-р сарын 16 (Лхагва)

• 9-р сарын 18 (Баасан) — (Нэмэлт тоглолт)

• 9-р сарын 19 (Бямба)

• 9-р сарын 23 (Лхагва)

• 9-р сарын 25 (Баасан) — (Нэмэлт тоглолт)

• 9-р сарын 26 (Бямба)

• 9-р сарын 30 (Лхагва) 

10-р сарын хуваарь:

• 10-р сарын 2 (Баасан) — (Нэмэлт тоглолт)

• 10-р сарын 3 (Бямба)

• 10-р сарын 7 (Лхагва)

• 10-р сарын 9 (Баасан) — (Нэмэлт тоглолт)

• 10-р сарын 10 (Бямба)

• 10-р сарын 14 (Лхагва)

• 10-р сарын 16 (Баасан) — (Нэмэлт тоглолт)

• 10-р сарын 17 (Бямба)

Сэтгэгдэл

0 / 50
0 / 1000