2026 оны 6 сарын 11, Пүрэв
USD3,400+0.5%
JPY22.5-0.2%
CNY470+0.3%
RUB38-0.1%
KRW2.6+0.2%
EUR3,700+0.4%
GBP4,300+0.3%
AUD2,250-0.3%
GOLD85,000MNT+1.2%
SILVER1,100MNT+0.8%
COPPER12,000MNT+0.6%
IRON850MNT-0.5%
OIL95+1.5%
GAS3.2-0.8%
USD3,400+0.5%
JPY22.5-0.2%
CNY470+0.3%
RUB38-0.1%
KRW2.6+0.2%
EUR3,700+0.4%
GBP4,300+0.3%
AUD2,250-0.3%
GOLD85,000MNT+1.2%
SILVER1,100MNT+0.8%
COPPER12,000MNT+0.6%
IRON850MNT-0.5%
OIL95+1.5%
GAS3.2-0.8%
Ачаалж байна...
Netflix-ийн үүсгэн байгуулагч Рид Хастингс ТУЗ-ийн даргаасаа чөлөөлөгдөхөөр боллоо.
Соёл

Netflix-ийн үүсгэн байгуулагч Рид Хастингс ТУЗ-ийн даргаасаа чөлөөлөгдөхөөр боллоо.

Netflix-ийн хамтран үүсгэн байгуулагч, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Рид Хастингс (Reed Hastings) ирэх 6-р сард бүрэн эрхийн хугацаа нь дууссаны дараа ТУЗ-ийн дахин сонгуульд нэрээ дэвшүүлэхгүй гэдгээ пүрэв гарагт албан ёсоор мэдэгдлээ.

Netflix-ийн үүсгэн байгуулагч Рид Хастингс ТУЗ-ийн даргаасаа чөлөөлөгдөхөөр боллоо.

Б.Мөнхбат

2026 оны дөрөвдүгээр сарын 10

Хуваалцах:

Netflix-ийн үүсгэн байгуулагч Рид Хастингс ТУЗ-ийн даргаасаа чөлөөлөгдөхөөр боллоо.

Netflix-ийн хамтран үүсгэн байгуулагч, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Рид Хастингс (Reed Hastings) ирэх 6-р сард бүрэн эрхийн хугацаа нь дууссаны дараа ТУЗ-ийн дахин сонгуульд нэрээ дэвшүүлэхгүй гэдгээ пүрэв гарагт албан ёсоор мэдэгдлээ.

Netflix-ийн нэгдүгээр улирлын санхүүгийн тайлангийн үеэр зарласан энэхүү шийдвэр нь түүнийг хамтран Гүйцэтгэх захирлын (co-CEO) албан тушаалаа хүлээлгэн өгч, ТУЗ-ийн дарга болсноос хойш гурван жил хүрэхгүй хугацааны дараа гарч байна. Түүнийг албаа өгснөөс хойш Тед Сарандос болон Грег Питерс нар компанийг хамтран удирдаж байгаа юм.

Хастингс Netflix-д оруулсан хувь нэмрээ дүгнэхдээ "хэрэглэгчдийн сэтгэл ханамж, бусдад өвлөгдөхүйц соёлыг төлөвшүүлэх, мөн хойч үедээ амжилттай авч явах компанийг цогцлооход" анхаарсан гэдгээ онцолжээ. Тэрээр цаашид "сайн үйлсийн аян болон бусад хувийн сонирхлоо хөөхөд" анхаарал хандуулах болно гэж Netflix мэдээлэв.

Компанийн удирдлагууд болох Сарандос болон Питерс нар Хастингсын талаар өндөр сэтгэгдэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Питерс хэлэхдээ "Рид үргэлж Netflix-ийн үүсгэн байгуулагч бөгөөд хамгийн том дэмжигч нь байх болно. Тэр бол манай компанийн ДНХ-ийн салшгүй хэсэг юм" хэмээн онцолжээ.

Сэтгэгдэл

0 / 50
0 / 1000