USD3,585
JPY22.1
CNY527
RUB46.2
KRW2.3
EUR4,092
GBP4,748
AUD2,472
USD3,585
JPY22.1
CNY527
RUB46.2
KRW2.3
EUR4,092
GBP4,748
AUD2,472
Ачаалж байна...
Конго улс зэс, кобальтын баяжмалын экспортыг хориглолоо.
Эдийн засаг

Конго улс зэс, кобальтын баяжмалын экспортыг хориглолоо.

Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс дотоодын боловсруулалтыг дэмжих, ашигт малтмалын нөөцөөсөө илүү их нэмүү өртөг шингээх зорилгоор зэс болон кобальтын баяжмалын экспортыг хоригложээ.

Конго улс зэс, кобальтын баяжмалын экспортыг хориглолоо.

Б.Мөнхбат

2026 оны наймдугаар сарын 7

Хуваалцах:

Уг хоригийн талаар нийтэд мэдээлсний дараа Лондонгийн металлын бирж (LME) дээр зэсийн гурван сарын хугацаатай фьючерс үнэ 1.8%-иар өсч, тон нь 14,369.50 ам.долларт хүрсэн байна. 

Конго улс нь дэлхийн хамгийн том кобальт нийлүүлэгч юм. Тус улсын Уул уурхайн сайд Луис Кабамба Ватум, Гадаад худалдааны сайд Жюльен Палуку Кахонгя, Эдийн засгийн сайд Даниэль Мукоко Самба нарын 6-р сарын 29-ний өдөр гарын үсэг зурсан тушаалд “Зэс болон кобальтын баяжмалын экспортыг хориглоно” гэжээ.

Уг хориг нь шууд хэрэгжиж эхлэх бөгөөд стратегийн нөхцөл байдлын дагуу экспортын нэг жилийн хугацаатай хөнгөлөлт (чөлөөлөлт) олгож болно гэж тушаалд дурдсан байна. Мөн эдийн засгийн хувьд ач холбогдолтой уул уурхайн дагалдах бүтээгдэхүүнүүдэд гурван сарын шилжилтийн үе шаттай татварын шинэ тогтолцоог нэвтрүүлжээ.

Пүрэв гарагт LSEG платформ дээр нийтлэгдсэн мэдэгдэлд Иванхоу Майнз (Ivanhoe Mines - TSX: IVN) компани хэлэхдээ, Хятадын Зижин Майнинг (Zijin Mining) болон Конгогийн засгийн газартай хамтарсан үйлдвэр болох "Камоа-Какула" (Kamoa-Kakula) зэсийн цогцолбор нь 2021 онд олборлолт эхэлснээс хойш зэсийн баяжмал экспортлох хэд хэдэн зөвшөөрөл авсан гэв.

Тус компани "Одоогийн байдлаар Камоа-Какула-д үйлдвэрлэсэн зэсийн баяжмалыг газар дээрх хайлуулах үйлдвэрт эсвэл Колвези дэх Луалаба (Lualaba) зэс хайлуулах үйлдвэрт хайлуулж байна. Үүнээс гадна Кипуши (Kipushi) уурхай нь тус үйлдвэрийн цайрын баяжмалыг экспортлох зөвшөөрөлтэй байгаа" гэж мэдэгджээ.

Энэхүү хориг нь “уул уурхайн операторуудыг өндөр нэмүү өртөг шингэсэн арилжааны ашигт малтмалын бүтээгдэхүүнийг зах зээлд гаргах эсвэл экспортлохыг хөхүүлэн дэмжих шаардлага”-аас үүдэлтэй гэж тушаалд дурджээ.

Конго улс өмнө нь 2013, 2019, 2023 онуудад зэс, кобальтын баяжмалын экспортод хориг тавьж байсан бөгөөд дотоодын хайлуулах хүчин чадал хүрэлцээгүй тохиолдолд түр чөлөөлөлт олгодог байв. Энэхүү сүүлийн тушаал нь 2023 оны тушаал болон түүний чөлөөлөлтүүдийг хүчингүй болгож, ашигт малтмалын экспорт болон эдийн засгийн ач холбогдолтой уул уурхайн дагалдах бүтээгдэхүүний татварыг зохицуулах илүү өргөн хүрээтэй тогтолцоогоор сольж байна.

Албан ёсны мэдээллээр Конго улс зэсийг ихэвчлэн цэвэршүүлсэн металл хэлбэрээр гаргадаг. Тус улс 2026 оны нэгдүгээр улиралд 696,725 тонн катодын зэс экспортолсон бол 18,863 тонн цэвэр зэс агуулсан зэсийн баяжмал 53,926 тонныг экспортолжээ. Мөн ижил хугацаанд 17,054 тонн цэвэр кобальт агуулсан 51,940 тонн кобальтын гидроксидыг тээвэрлэсэн байна.

Сэтгэгдэл

0 / 50
0 / 1000